“MNTM-2": Цөл дэх зураг авалтын шилдгээр Б.Анужин шалгарлаа

 "Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлгийн тав дахь дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Энэ дугаарт 12 оролцогч шалгарч үлдсэн бөгөөд тэд топ модель болохын төлөөх өрсөлдөөнөө хилийн дээс алхан Өвөр Монголд  үргэлжлүүлж байгаа юм.  Оролцогчид энэ удаад Өвөр Монголын “Бүрээ манхан”-д байрлах таван одтой  тансаг зэрэглэлийн “Лянхуа” зочид буудалд байрлалаа.

“MNTM-2” шоу нэвтрүүлгийн тав дахь дугаарын сорилын зураг авалтад охид усан бассейны бартаат зам дээгүүр бөмбөлгөн дотор загварын алхалт хийж ур чадвараа сорилоо. Сорилын ялагчаар Н.Мишээл тодорч "Loccitane"  брэндийн арьс арчилгааны ком бүтээгдэхүүний эзэн болсон юм.  

Харин оролцогчдын үндсэн даалгавар аялал жуучлалын цогцолбор, байгалийн үзэсгэлэн бүрдсэн зочид буудлын ойролцоо байрлах, элсэн цөлд тэмээтэй зураг авалтаар үргэлжиллээ. Зураг авалтыг загвар өмсөгч, шүүгч Э.Энхболд чиглүүлэн явуулсан юм.

Охид “Урангоо идэр”-ийн хувцас, “Аmman” нэрийн гутал болон“Байгаль” брэндийн аксессуараар гоёж зураг авалтад оролцлоо.

-Б.Анужин-

Энэ удаад үндсэн зураг авалтын шилдэг зургаар Б.Анужин тодорч,  харин оролцогч С.Батхандын зураг муу үнэлгээ авснаар шоуг орхисон. Тэрээр шүүгч нарын зөвлөгөө,  шүүмжийг тусгаж, зураг авалт дээрээ сайн байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, охиддоо амжилт хүсээд гэртээ харилаа.

-С.Батханд-

“MNTM-2” шоу нэвтрүүлгийн аялал цааш хэрхэн үргэлжлэхийг ирэх ням гарагийн 21.00 цагаас “Боловсрол” телевизээр хүлээн авч үзээрэй. 

-Н.Бадмаараг-

-Н.Мишээл-

-З.Гоёхон-

-Ч. Чамин-Эрдэнэ-

 

-Б.Цэцэгмаа

-

-А.Оюунсувд-

-Дансаранова Алина-

-Б.Цэцэгсайхан-

-Янсанова Бэлигма-

-Э.Одонтунгалаг-


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)