"Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны трейлерээ дэлгэлээ
"Дисней" компани 1994 оны тавдугаар сард нээлтээ хийж байсан "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киног шинэчлэн өнгө төрх, илүү бодит дүрслэлтэйгээр дахин амилуулж, дэлгэцнээ гаргахаар болсон тухайгаа өнгөрсөн жил мэдэгдсэн.
Тэгвэл тус бүтээлийн анхны албан ёсны трейлер Талархлын баяраар нийтийн хүртээл болсон боллоо. Кино болон хүүхэлдэйн киноны үйл явдал яг ижилхэн ба эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт үзэхэд уйдахааргүй гэнэ.
Гол дүр арслангийн зулзага бамбар болох Симбад жүжигчин Дональд Гловер, харин араатны хаан арслан Муфасад жүжигчин Жамес Эрл Жонес дуу оруулжээ. Харин киноны дууг нэрт дуучин Бейонси дуулсан байна. Уг бүтээл 2019 оны долоодугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийнэ.
Ирэх онд нээлтээ хийх тус киног “Ширэнгэн ойн түүх”, “Спайдермэн” зэрэг кинонууд дээр ажилласан Жон Фавро найруулж байгаа юм. Киноны дууг алдарт дуучин Beyonce дуулж, Налагийн дүрд дуу оруулж байгаа юм. Дуучин Beyonce-аас гадна Дональд Гловер, Сет Роган зэрэг алдартнууд киноны дүрүүдэд дуу оруулахаар болжээ.