Идэшний хонь 108-170 мянган төгрөгийн үнэтэй байна

Иргэд өвлийн идэшээ бэлтгэх гэж буйтай холбогдуулан Статистикийн үндэсний хорооны судалгаанд тулгуурлан малын үнийн мэдээллийг хүргэж байна. 

Нас гүйцсэн эр хонь нийслэлд хамгийн үнэтэй буюу 170 мянган төгрөг байна. Харин Дорнод аймагт хамгийн хямд бөгөөд 108 мянган төгрөг байгаа аж. Ямааны тухайд 73-117 мянга байгаа гэнэ. Адуу наснаасаа шалтгаалаад 450-991 мянган төгрөг байна.

Махны жижиглэн худалдааны талаар мэдээлэхэд, махны үнэ өмнөх сараас буурсан байна. Үүнийг шинжээчид улирлын байдалтай холбон тайлбарлав. Тухайлбал, өвөл хүмүүс идэшээ бөөнд нь бэлддэг тул жижиглэнгийн мах худалдан авах ховорддог. Мөн мах хадгалахад хялбар болдог тул хямд байхад нь нөөцлөөд зарахад боломжтой байдаг тул махны үнэ хямд болдог гэнэ.  “Хүчит шонхор” худалдааны төвд хонины мах ястай мах кг нь 6000, цул нь 7000, үхрийн ястай мах 7200, цул нь 8000 төгрөг байна. Мөнхүү адууны мах 5800, ямааных 5000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)