Румын Улсын Вылча мужийн дарга зочид буудлын гутал цэвэрлэгч төхөөрөмж хулгайлж байгаад хяналтын камерын бичлэг дээр бичигдсэн байна.
Ингэхдээ тэрээр байгууллагын хэмжээнд авлигатай тэмцэх, төрийн өмчийн асуудал сэдвээр зохион байгуулагдсан сургалт оролцож байжээ.
Уг бичлэгт мужийн дарга ойролцоогоор 107 еврогийн үнэтэй төхөөрөмжийг цахилгаанаас нь салган авч, лифтэнд сууж байсан аж.
Харин энэхүү асуудлыг тэрээр "Наргиан болгон бусдад хожигдоод ингэх шийтгэл авсан юм" гэж тайлбарласан байна.