Тийм ээ, энэ бол Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн сая сая шүтэн бишрэгчдийн твиттер болон фэйсбүүкээр  дамжуулан түүнд хүргэж буй үгс. Учир нь хэдхэн хормын дараа Америкийн Кино академийн хамгийн томд тооцогддог “Оскар”-ын шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслол эхлэх гэж байна. Лео энэ удаагийн Оскарт "Амилсан чөтгөр" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид өрсөлдөж байгаа юм.

It's Leo's night. #Oscar2016 pic.twitter.com/TQMaIlfWP7 — Flem. (@Emflem01) February 28, 2016

Leoooooooo, tonight's your night, fingers and toes crossed #Oscar2016 — Marina Kaye (@MarinaKayeMusic) February 28, 2016

Энэ жил үзэгчдийн хувьд хамгийн их хүлээлттэй байгаа номинаци бол яах аргагүй "Шилдэг эрэгтэй гол дүр" юм. Тодруулбал, “Амилсан чөтгөр” бүтээлээрээ  Ди Каприо, “Дани охин” бүтээлээрээ Эдди Редмани нарын хооронд ширүүхэн тулаан өрнөнө гэж үзэгчид үзэж байгаа. “Яг жүжигчний ур чадварыг нь харвал Эдди авах болов уу. Харин жүжигчин хүнээс гарах тэвчээр хүнд зураг авалтуудын ард гарснаар нь дүгнэвэл Каприо. Хэрвээ би шүүгч байсан бол Каприод дэлхий даяр хүлээж буй Оскарыг нь өгөх байлаа. Учир нь гэвэл Каприо яг л натур орчинд хүйтэн цас мөстэй усан дунд жүжиглэсэн болохоор. Ингэсэн нь надад их л дотно санагдсан” хэмээн түүнийг дэмжсэн сая сая пост сошиал ертөнцөөр хөвөрсөөр л.

Could tonight be the big night for #LeoDicaprio the moment he finally holds the Best Actor award at #Oscar2016 https://t.co/rDQTx8sGJX — euronews (@euronews) February 28, 2016

Тиймээс л Холливудын од Леонардо Ди Каприо "Амилсан чөтгөр" киногоороо энэ шагналын эзэн болох болов уу гэсэн хүлээлт үзэгч фэнүүдийнх нь дунд өрнөж байна. Тэрээр өмнө нь Академийн ёслолоос дөрвөн ч удаа гар хоосон буцаж байсан.

On this day, let's take a moment of silence for the Leonardo DiCaprio Oscar memes In Memoriam. #RIP #Oscar2016 pic.twitter.com/F35w1HIIkU — AwardsWatch (@awards_watch) February 28, 2016

Өдгөө 41 настай Холливудын алдарт  жүжигчин Леонардо Ди Каприо анх 14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьж 19-төөдөө “Гилберт Грейп” киноны туслах дүрээр туслах дүрийн шагналд Оскарт дэвшиж байсан аж. Нэр хүнд олсон кинонууд нь гэвэл “Ромео Жулетта”,”Титаник”, “Нью-Йоркийн дээрэмчин”, “Чаддаг юм бол намайг барь”, ”Авиатор”, “Уолл стрийтийн чоно” зэрэг цөөнгүй киног дурдаж болох юм. Гэвч тэрээр “Алтан хүн” атгаж амжаагүй л яваа.

FINGERS CROSSED.#oscar2016 #LeonardoDiCaprio pic.twitter.com/u1WFwcbj4Z — Cambiar Celebrity (@cambiarceleb) February 28, 2016

Тэрээр “Оскар”-ын наадмын өмнө зохион байгуулагддаг “Алтан бөмбөрцөг”-өөс “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацийн эзэн болсон. Гэхдээ энэ нь хангалттай биш. Учир нь тэрээр “Алтан бөмбөрцөг”-т 11 дэх удаагаа нэр дэвшиж гурав дахь удаагаа энэхүү шагналыг хүртээд байгаа юм байна. Өмнө нь тэрээр “The Aviator”, “The Wolf of Wall Street” кинонуудаараа "Алтан бөмбөрцөг"-ийн шилдэг эрэгтэй дүрийн жүжигчний шагнал авч байжээ.

Энэ нь түүний өмнөөс “Оскар авах уу” хэмээн сэтгэл зовнин хүлээж буй фэнүүдийнх нь хувьд энэ маш сайхан мэдээ болсон нь гарцаагүй.

Дашрамд дурдахад түүний тоглосон “Амилсан чөтгөр” бүтээл энэ удаагийн “Оскар”-т хамгийн олон буюу 12 номинацид нэр дэвшээд байгаа билээ.

Leo, good luck today and know that we're all rooting for you. #Oscar2016 pic.twitter.com/QliNVdkVxb — So Bad So Good (@sbadsgood) February 28, 2016

хэн нь гэж бодож байна даааа#Oscars2016 pic.twitter.com/ImiuVh5bEy — ХАЛХАН (@xalxan) January 15, 2016