"MNTM-2": Хилийн дээс дамнан оролцогчдын өрсөлдөөн үргэлжилсээр

"Боловсрол" телевизийн хамт олны бэлтгэн хүргэж буй "Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлгийн дөрөв дэх дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ дугаарт 13 оролцогч шалгарч үлдсэн бөгөөд тэд топ модель болохын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх эрхээ авсаны дараа холын аялалд гарах болсон тухай мэдээг шүүгч Нора өмнөх дугаарт дуулгасан. Ийнхүү оролцогч охид болон телевизийн өргөн бүрэлдэхүүнтэй багийнхан Өвөр Монголын Ордос хотыг зорьсон юм. Урт аяллын дараа зорьсон газартаа очиж зураг авалтаа эхэлсэн.  

Дөрөв дэх дугаарын сорилд оролцогчид шүүгч Норатай хамт Өвөр Монголын Ордос хотоор аялал хийсний дараа тус хотын “Эрдэнийн товч” хэмээх кино хотхонд очиж зураг авалтад оролцлоо. Зураг авалтын гол концепц нь үсрэлттэй зураг авахуулах байлаа. Тэднийг чиглүүлж шүүгч, загвар өмсөгч Э.Энхболд сорилын зураг авалтын  ментороор  ажиллан гэрэл зургийг Б.Болдбаатар авсан. Сорилын ялагчаар оролцогч Э.Мишээл тодорч үндсэн зураг авалтын дараалал гаргах эрхтэй болсон юм.

"MNTM-2" шоу нэвтрүүлгийн 4 дэх дугаарын сорилын гэрэл зургууд

Оролцогчид сорилын зураг авалтын дараа буудалдаа ирэхэд шүүгч Норагаас усан онгоцны сувенирт захидал хавсарган илгээсэн байлаа.

Охид үндсэн зураг авалтын өмнө шүүгч Э.Одгэрэлтэй хамт усан онгоцтой аялал хийсэн юм. Аяллын дараа үндсэн зураг авалтад тэд орсон. Концепц нь шөнийн зураг авалт байв.Оролцогч бүр ижил хувцас өмсөж, усан онгоцны ахмадын дүрийг өөр өөрийн өнцгөөс бүтээлээ.

Дөрөв дэх дугаараас оролцогч Агру хасагдан шоуг орхилоо. Түүний оронд нэвтрүүлгээс гарна хэмээн зарим оролцогч уйлсан ч шүүгч  Нора  тэдэнд загварын ертөнцөд нэртэй модель болохыг хүсэж байвал хатуу чанга, тэвчээртэй байхыг сануулж, үлдсэн оролцогчид аяллаа цааш үргэлжлүүлсэн юм.

"Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлгийн дараагийн дугаар Өвөр Монголд үргэлжилнэ. Оролцогчид элсэн цөл дэх тансаг зочид буудалд тухлан хэрхэн зураг авалтаа үргэлжлүүлэхийг ням гарагийн 21.00 цагт "Боловсрол" телевизээр хүлээн авч үзээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зурагчин муу юм аа

    0 0 Хариу бичих