Д.Хаянхярваа: Ерөнхий сайдыг шүүмжилснээ би зөрчил гэж бодохгүй байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан шаардлага хүргүүлж байгаагаа хэлсэн.

Тэрээр “Би энэхүү мэдэгдлээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүний хувьд хийгээгүй. Хувь улстөрч, УИХ-ын гишүүнийхээ хувьд энэхүү мэдээллийг хийж байгаа шүү. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон хэл ам намжихгүй байна. Өнөөдөр энэ асуудалд Засгийн газар, УИХ, Удирдах зөвлөл, намын төвшинд бодитой нэг ч алхам хийхгүй, авч чадахгүй байгааа. Зөвхөн Б.Батзориг сайдыг огцруулснаар энэхүү асуудал намжих байх гэсэн хүлээлт манай удирдлагуудад байгаа юм уу гэж хардаж байна. Ийм зүйл байж болохгүй. Яагаад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг ярихгүй байна вэ. Яагаад үүнийг тойрсон асуудалд нам өөрийн дуу хоолойгоо хэлэхгүй байна вэ. Яагаад намын дарга, Ерөнхий сайд энэ асуудлыг хөндөж, олон түмэнд тодорхой мэдээлэл хийхгүй байна вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өнөөдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна. Энэ нийгэмд үүсээд байгаа асуудлыг зогсооход тодорхой арга хэмжээ авах ёстой”  гэв.

Мөн "Олон нийтийн сүлжээгээр намайг Засгийн газраа унагах гэж байна, намын даргатайгаа зөрчилдөж байна зэргээр ярьж байна. Би намын даргатайгаа зөрчилдөөгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн, түүнд хандаж үгээ хэлсэн. Энд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн манаа болсон гурван хүн бий. Энэ гурван хүний ярьж байгаа үгийг ил, тод шүүмжилсэн. Үүнийгээ зөрчил гэж үзэхгүй байна. Алдаа оноог нь олон талаас нь шүүн тунгааж хэлж байж алдаагаа засах ёстой. Гагцхүү тэр хэлсэн шүүмжлэлийг зөрчил, дутагдал, атаа хорсол гэж хүлээж авна уу, эрүүл саруулаар хүлээж авах эсэх нь улс төрийн том зүтгэлтэн, тэр дундаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь ухааны цар хүрээ харуулна. Ерөнхий сайд чуулган, бүлгийн хурал дээр болчимгүй үг хэллээ. Түүнийг нь сануулсаар байтал удаа дараа ийм үг хэлсэн болохоор нь би чуулганы хурал дээр ил тод хэлсэн юм.

Ерөнхий сайд чуулганы танхимд “Би болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ард түмнийхээ дэмжлэгийг авна. УИХ-ыг тараана, дараа нь Засгийн газрыг огцруулна. Эцэст нь өөрөө огцорно” гэж хэлсэн. Ийм шат дарааллаар явахгүй ээ. УИХ-ыг тараах эрх Засгийн газарт байхгүй. Санал гаргах эрхтэй хэдий ч УИХ-ыг шийдэх эрхтэй гэдгийг Үндсэн хуульд заасан байдаг. Энэ хэлж байгаа үйлдэл бүрийг улс төрийн өндөр албан тушаалтай хүн бол байнга бодож, санаж хэлж байх ёстой. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тойрсон асуудлыг дарахын тулд улс төрийн хийрхэл, Үндсэн хуулийн зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдалд түлхэх гэсэн оролдлого хийж эхэлж байна уу гэж хувьдаа харж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Hydlaa

    0 0 Хариу бичих
  2. Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 linkrvv orood start now gj daraad buglunu 1.Нэвтрэх нэр өгнө 2.4 оронтой нууц үг 3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4.Mongolia 5.Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линдээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг

    0 0 Хариу бичих
  3. Ene uchirtai ugiig buren aguulgaar ni oilgood huleen avah uhaan Hurelsuh,Battulaga 2-t baigaa gej itgeh ni yu l bol.!!! Ted nohorsog shuumjlel meddeggui. ataa chotoo gej oorsodiin molhi uhaanaar l bodohdoo garshsan garamgaichuud yum daa.

    0 0 Хариу бичих