Нярайн эндэгдлийг бууруулах зорилт дэвшүүлэв

Монгол улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80 орчим хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна. Үүнээс төрсний дараах 0-6 хоногтойдоо эндэж байгаа тохиолдол 70 гаруй хувьтай байгаа аж. Тиймээс 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд  ес, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд найм  болгон бууруулах зорилт дэвшүүлээд байна. Дэлхийн улс орнууд нярайн эндэгдлийн төвшинг 1000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшинг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон байдаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)