Монголын тамирчин Д.Түмэнжаргал дэлхийн аварга болжээ

Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ болж байна. Хүчний гурван төрөл (суулт, шахалт, таталт)-д өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд манайхаас дасгалжуулагч Х.Энхболдын дор оролцож буй баг тамирчидаас Д.Түмэнжаргал дэлхийн аварга боллоо. Тэрээр эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 105 кг-ын жинд цээжнээс 312.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлжээ. ОУХМ Д.Түмэнжаргал хоёр жилийн өмнө Дани улсад болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс энэ жиндээ мөнгөн медаль хүртэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Суртэй ш дээ, энэ одоо тэгээд дэлхийн спорт уу

    1 0 Хариу бичих
    • sport

      0 1
  2. Ямар мундаг тамирчин бэ манайхан шахаад дээр нь цалин хангамжий нь гадныхан шиг хангаад өгвөл их авьяас хүч гайхамшгууд төрөхөөр шүү. Амжилт

    0 1 Хариу бичих