Фэйсбүүк мессенжэр Unsend үйлдэлтэй болно

Фэйсбүүк мессенжэр илгээсэн мессэжээ хүчингүй болгож буцаах Unsend үйлдэлтэй олох гэнэ. Уг үйлдлийг мессеж илгээснээсээ хойш 10 минут дотор ашиглах боломжтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард санаа нь тодорхой болсон уг үйлдэл iOS үйлдлийн системийн шинэчлэлд багтах аж. Зарим эх сурвалжууд  19.1-т орно гэж мэдэгдэж байгаа ч Фэйсбүүкээс албан ёсны товлогдсон өдөр, үйлдлийн системийн шинэчлэлийн хувилбарыг онцгойлон дурдаагүй байна.

Unsend үйлдлийг хийхдээ буцаах мессежнийхээ дээр дарж гарч ирсэн  copy болон unsend гэх үйлдлийн unsend-ийг сонгосноор идэвхжих юм. Ингэснээр андуурч илгээсэн, буруу бичсэн мессэж, зургаа буцаах буюу устгах боломжтой болж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)