ФОТО: Нийгмийн сүлжээг таашаадаггүй одод

Нийгмийн сүлжээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод удаж байна. Зөвхөн өөрийн нэрээр хязгаарлахгүй бүүр гэрийн тэжээмэл амьтандаа зориулж сүлжээнд хаяг нээсэн хүмүүс бий. Осолд өртөж өрөөсөн хөлөө тайруулсан америк бүсгүй Кристи Лойалл хиймэл хөлөндөө зориулж нээсэн инстаграм хаягаа идэвхтэй хөтөлдөг жишээ ч байна.

Харин цөөнгүй одод, олны танил эрхмүүд шүтэн бишрэгчдийнхээ хүсэлтийг үл харгалзан  нийгмийн сүлжээнд хаяг нээхээс аль болoхоор цааргалдаг байна.

Олны танил хүмүүс бусдын анхаарлын төвд орж, хувийн амьдралын нууцаа тэр бүр дэлгэх дургүй. Британи жүжигчин Бенедикт Камбербэтч сошиал ертөнц хүний цаг завыг дэмий үрж эцсийн бүлэгтээ амьдралыг нь сүйрүүлэх эд гэж үздэг.

Холливудийн хамгийн нууцлаг эр болох Киану Ривз бас л нийгмийн сүлжээг тэвчдэггүй нэгэн. Рене Зеллвегертэй хийсэн ярилцлагынхаа үеэр тэрээр нйигмийн сүлжээгээр дамжуулан бусдад мэдээлэх юу ч байхгүй гээд өөрийнхөө хувийн орон зайг ямагт хамгаалах болно гэж мэдэгджээ.

Супер тагнуулч Жеймс Бондын дүрээр алдаршсан жүжигчин Дэниел Крэйг орчин үеийн техник хэрэгслийн учир начрыг сайн олдог ч гэлээ бас л сошиалд таагүй ханддаг. Тэр хүмүүсийг өглөөнөөс үдэш хүртэл дэлгэц ширтэж байхаар зүгээр л бие биетэйгээ утсаар ярьж, эсхүл хамтдаа уушийн газарт суухыг санал болгодог.

Үзэсгэлэнт Скарлетт Йоханссон хувийн амьдралынхаа алхам бүрийг тоочихыг гаж зуршил гэж үздэг байна. Нийгмийн сүлжээний балгаар хувийн амьдралд нь томоохон асуудал үүсч байсан болохоор аргагүй биз.

Мила Кунис, Эштона Кутчер нар хүмүүс яагаад алхам тутамдаа селфидэж, идсэн хоолныхоо зургийг нийтлэдгийг огт ойлгодоггүй гэжээ.

Брэдли Куперийн хувьд үзэгчид түүнийг зөвхөн кино дэлгэц, уран бүтээлээс нь л харах учиртай аж. Найз бүсгүй Ирина Шейкийг ч хамт авахуулсан зургаа өөрийн хуудсанд нийтлэхийг хоригложээ.   

Нийгмийн сүлжээ биеийн галбиртаа хэт анхаардаг бүсгүйчүүдийн хувьд жинхэнэ асуудал дагуулдаг. Тийм ч учраас Кейт Уинслет интернетийг амьдрал ахуйдаа огт хэрэглэхгүй байхыг бүсгүйчүүдэд уриалдаг.  

 Сандра Буллок мөн олон нийтийн сүлжээг хүмүүсийн хуурмаг төрхийг дөвийлгөсөн таагүй зүйл гэжээ. Үнэхээр хэн ч муухан гарсан фото зургаа нийтэлдэггүй шүү дээ.


“Бүрэнхий” киноны од Кристен Стюарт сошиал хүний муу талыг илүү хөгжүүлдэг гэж тайлбарлажээ.Алхам бүрээ бусдад дэлгэх нь хүн өөрөө өөртэйгөө ярьж байгаа  сэтгэцийн эмгэгээс ялгаагүй гэнэ.


Харин зарим одод зүгээр л техникийн мэдлэг чадвар дутуугаасаа болж олон нийтийн сүлжээнд идэвхгүй байдаг аж.Жишээлбэл, Анжелина Жоли компьютер ажиллуулж мэддэггүй бол, Вайнона Райдер интернет хэрэглээний талаар ямар ч төсөөлөлгүй.Харин Жонни Депп чөлөөт цаг гардаггүй болохоор харилцуур утас ч ашигладаггүй гэжээ.


Дэгжин хээнцэр Женнифер Энистон тэгвэл нийгмийн сүлжээ хүний сэтгэхүйд муугаар нөлөөлнө гэж үздэг. Тэр ч байтугай техниктэй тун болгоомжтой харьцаж, унтахдаа гэрийнхээ бүх цахилгаан хэрэгслийг унтраадаг аж.

Рэйчел Макадамс одоо ч XX зуундаа амьдарч буй. Бүсгүйн гэрт огт телевизэр байдаггүй болохоор сүүлийн үеийн мэдээллийг радиогоор сонсдог. Бас цахим шуудангаа шалгаж чаддаггүй гэнэ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)