330.4 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлнэ

Манай улс гурилын хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт тавьсан. Энэ дагуу энэ жил 343.1 мянган га талбайд буудай тариалсан. Гэсэн ч 6.7 мянган га талбайд ургац алдаж, 16.7 мянган га талбай тэжээлд шилжсэн. Ингэснээр 319.8 мянган га талбайгаас 425.8 мянган тонн буудай хурааж авахаар болсон. Ийнхүү хураан авсан буудайнаас 51.2 мянган тонныг дараа онд тариалах үрэнд, 14.9 мянган тонныг үрийн зориулалтаар борлуулах, 18.2 мянган тонныг тэжээл үйлдвэрлэлд, 11.1 мянган тонныг спиртийн үйлдвэрт зарцуулах юм. Харин гурилын үйлдвэрт дийлэнх хувийг буюу 330.4 мянган тонныг зарцуулахаар хуваа­рилаад байна.

Хүн амын энэ  жилийн хэрэгцээнд нийт 240 мянган тонн гурил хэрэгтэй байгаа. Энэ  хэмжээний гурил үйлдвэрлэхэд 320 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Өнгөрсөн жил манай улс 225 мянган тонн буудай импортолсон.  Тэгвэл Ургацын төв штабаас улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна хэмээн мэдээллээ.

Гурилын үйлдвэрүүд, тариалан эрхлэгчдийн дунд жил бүр буудайн үнэтэй холбоотой маргаан гардаг. Тэгвэл энэ жил улаанбуудай тонныг нь 560 мянган төгрөгөөс бууруулахгүй байх үнэ тогтоожээ.

Монгол Улс энэ жил 450.3 мянган тонн үр тариа хураах зорилт тавьсан. Үүнээс ургац хураалт дуусч урьдчилсан дүнгээр 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураан авчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цандэлэг пиздаг шалга

    0 0 Хариу бичих