140 тэмээтэй жин Улаамгомд буулаа

Увс аймгийн Завхан сум барун бүс нутагт тэмээн сүргийн тоогоороо тэргүүлдэг. “Сум сурталчлах өдөр“-ийн хүрээнд Завхан сумын 140-өөд тэмээн жин тээсэн 30 гаруй жинчин Улаангом иржээ.

Тэд Сангийн далайн давс, ингэний хоормог, нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээж зэргийг тэмээндээ ачиж, 180 орчим км замыг гурав хоногийн хугацаанд туулсан байна. 

 Сум сурталчлах өдрийн хүрээнд тэмээ унах, ачих, айраг бүлэх үзүүлбэр, тэмцээн Завхан суманд хийж байгаа бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. 

Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онд “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэж байсан түүхтэй аж. 1989 оноос хойш 30 жилийн дараа буюу ирэх 2019 онд гурав дахь удаагаа “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэх гэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. баяр хүрги.али товчогор орд ирв?хотыг хараагүй бга дээр хурдн буулгарй.тэмэ мал мөнү.1 нүдээрэ ч үзэхгүй шү

    0 0 Хариу бичих
    • УВСАД УВСАД УЛААНГОМД МАЛАА.ККК

      0 0