Ф.Мэйвейзер: Т.Насукаватай жинхэнээсээ тулалдахгүй

Мэргэжлийн боксын амьд домог Флойд Мэйвейзер Японы кикбоксчин Теншин Насукаватай тулалдана гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ талаар зарласан хэвлэлийн хуралд тэрээр өөрөө оролцож, тулаан болно гэж байсан юм. Тэгвэл тэрээр өчигдөр мэдэгдэл хийж, япон зодоончтой жинхэнээсээ тулалдахгүй гэж мэдэгджээ. Тэрээр “Энэ тулаан албан ёсны тулаан биш ээ. Бид телевизийн бус, хөрөнгө чинээтэй цөөн үзэгчтэй арга хэмжээнд оролцохоор тохиролцсон. Японд ирэхээсээ өмнө Теншин гэдэг нэрийг сонсож байгаагүй. Гэтэл хэвлэлийн бага хурал дээр албан ёсны тулаан хийх юм шиг ярьж эхэлсэн нь намайг гайхуулсан. Бид тэднийг энэ худал яриагаа даруй больж, үзэгчдэд зөв ойлголт өгөхийг тэднээс шаардсан” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)