Авто зогсоолуудад цэнэглэгч суурилуулах ажил эхэллээ

Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн “Ногоон хот” зорилтын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх алхмууд хийгдсээр байна. Өчигдөр цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил албан ёсоор эхэллээ.

Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг хоёр удаа нээлттэй зарласны дагуу “Глобал моторс” ХХК, “Номин ойл” ХХК, “Топологи” ХХК-иуд санал ирүүлсэн юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, 2018 онд багтаан цэнэглэгчүүдийг ашиглалтад оруулах үүрэг хүлээж байгаа бөгөөд манай улсын хувьд шинэ тутам энэхүү үйлчилгээтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг ил харагдахуйц, энгийн ойлгогдохуйц байдлаар хийж байрлуулах, цахилгаан машины хэрэглээг сурталчлах ажлыг давхар хийж гүйцэтгэнэ.

Цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөөд байгаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, цахилгаан автомашин, түүний сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчдийн төлөвлөлтөөс үзэхэд 2025 он гэхэд цахилгаан машины хэрэглээ 40-70 саяар нэмэгдэх хандлагатай байгаа. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлах цэнэглэгч станцын тоо жилд 72 хувиар, цахилгаан машины үйлдвэрлэл 60 хувиар өсч байна. Үүнд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хэрэглээний өсөлт, цэнэг хураагуурын технологийн шинэчлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Манай улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хамгийн чухал эдийн засгийн ач холбогдол нь импортоор авдаг шатахууны зардлыг бууруулж, вальютын нөөцийг хэмнэн, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЦАХИЛГААН АВТО МАШИН ГЭЖ СОНСХООР САЙХАН Л СОНСОГДОЖ БАЙНА ЭНЭ ЦЭНЭГЭЛДЭГ ЮМ ЗАПАС СЭЛБЭГИЙНЬ ЛУЙВАРЧИДЫН ГАРТ ӨГЧВӨЛ ҮНЭ ХАНШ НЬ ХАДААД ЯЛГААГҮЙ БОЛНО ШҮҮДЭЭ НЭГ ЭХ ОРОНЧ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ШУДРАГА ХҮМҮҮСЭЭР ЦЭНЭГЛҮҮЛВЭЛ ЗҮГЭЭРДЭЭ МАНАЙД ЧИНЬ ШИНЭЛЭГ ХЭРЭГЦЭЭНИЙ ЮУЧ ХАМААГҮЙ ГАРААД ИРХЭЭР ШУНАЛТАН ЛУЙВАРЧИНГУУД НЬ ШҮҮРЧ АВААД ҮНЭ ХАНШЫ НЬ НЭМЭЭД ӨГДӨГ ЗУРШИЛТАЙ ЖИШЭЭНЬ;50 ТӨГ НИЙ КОРШООКЫГ ХЭЛБЭР ДҮРСИЙНЬ ЖООХОН ӨӨРЧИЛӨӨД ЭВТЭЙХЭН БОЛГООД ГАРГААД ИРЛЭЭ ГЭЖ БОДХОД ХЭД НУГАЛААД 500 ГГЭЭД ЗАРЖ БАЙХ ЭНҮҮХЭНД ЯМАРЧ АМЬДАРАЛГҮЙ ХЭРЭГЦЭЭНЭЭСЭЭ ОРСОН МАТРИАЛЬ ЗАРДЛААСАА ХЭТ ДАВЦАН ҮНЭТЭЙ ЮМ ЗӨНДӨӨ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМУУ УГНЬ ҮНЭ УЯН ХАТАН БУУДАГ ӨСДӨГ БАЙМААР ЮМ МАНАЙД БОЛ ӨСӨХӨӨС ХАСАГДАНА ГЭЖ ХЭЗЭЭЧ БАЙХГҮЙ ШАТХУУНЫГ ХАРАЛДАА БУУСАН УДАА БИЙ БИЛҮҮ

    0 0 Хариу бичих