Хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээний 6-р Бага хурал Монголд болно

Индонез улсын Бали хотноо болж буй ARIN-AP буюу Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний Удирдах зөвлөлийн хурал болон 5 дугаар Бүгд хурал арваннэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн хурлаар оролцогч улсуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцэн, Монгол Улсыг тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар санал нэгтэй сонгож,  Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн болон 6 дугаар Бүгд хурлыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олгосон байна. 

Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид Австралийн Дотоод хэргийн яам, Индонезийн Ерөнхий прокурорын газар болон ARIN-AP сүлжээнээс арваннэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Бали хотноо зохион байгуулах “Үндэстэн дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь” сэдэвт сургалтад оролцож байгаа ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)