Бахархах түүх, бататгах гавьяатай эрхмүүд

Манай улс Монгол бахархлын өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр тохиож байна. Чингисийн төрсөн өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол болдог ч энэ удаа өнжихөөр болжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Олон хүн материалаа ирүүлсэн байсан ч энэ жил шалгуурт нийцэх хүн байгаагүй” хэмээх тайлбар өгсөн.

Өмнө нь ч “Чингисийн одон”-г 2007, 2008 онд өнжиж байжээ. Ер нь бол “Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон бөгөөд анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байсан байна.

Гэхдээ одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар анх тогтоожээ. Энэ хүрээнд эхний 6 хүнийг ч шагнасан байна. Харин 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 11 хүнийг шагнаад байна.

П.Очирбат   /2005 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Б.Шарав  /2006 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долоодугаар сарын 06-ны өдрийн зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн жилд "Чингис хаан" дуурь бүтээснийг үнэлж энэхүү одонгоор шагнажээ.

Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь "Чингис хаан" дуурь, "Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1,2-р симфони, "Замбуутивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн байна.

Д.Бямбасүрэн   /2009 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны долоодугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Р.Гончигдорж   /2010 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан эрх зүйт нийгмийг цогцлог хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Н.Баганбанди    /2011 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж "Чингис хаан” одонгоор шагнасан байна.

Д.Дэмбэрэл  /2012 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар зарлигааар Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Тэрээр 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн. 1992 оноос тасралтгүй 6 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.

Д.Содном  /2013 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн зарлигаар Тулгар төрийн 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орныхоо нийгэм эдийн засаг, гадаад харилцааны салбарыг өргөтгөн хөгжүүлэхийн төлөө нэгэн жарны турш зүтгэсэн нөр их хөдөлмөр, онцгой гавьяаг нь өндрөөр үнэлж "Чингис хаан” одонгоор шагнажээ.

Д.Содном нь Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албах тушаал хашиж байсан.

Х.Намсрай   /2014 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2223 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эгэл бөөм квант орны онолын чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны гарамгай бүтээл туурвин, "Намсрайн онол, аргачлал" нэр томъёог физикийн шинжлэх ухаанд оруулж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг нь үнэлж "Чингис хаан” одонгоор шагнажээ.

Академич Х.Намсрай физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа. Тэрээр физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.

Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна.

Г.Мэнд-ооёо  /2015 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2225 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 853 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг Монгол уран сэтгэмжээр баяжуулан үндэсний өв соёлоо уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг үнэлж "Чингис хаан” одонгоор шагнажээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь Монголын Соёл Яруу найргийн академийн тэргүүн бөгөөд яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол, бясалгал нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлжээ.

Түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгали, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг юм.

Г.Ариунбаатар  /2016 он/

Их эзэн Чингис хааны мэндэлсний 885 жилийн ой, Монгол бахархалын өдрийг тохиолдуулан залуу насны эрч хүч, ид хав, эх оронч сэтгэлээ дайчлан улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж, Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай амжилт гаргасныг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагнал хүртжээ.

Тэрээр сүүлийн жилүүдэд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан тодорхой зорилт тавин ажилласнаар ОХУ-ын Буриад улсын төв театрт Ж Пуччини "Тоска" дуурийн гоп дүрд амжилттай тоглож хилийн чанадад өндөр үнэлэгдсэн юм.

Н.Түвшинбаяр  /2017 он/

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпийн аварга, олимпийн анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээсэн. Тэрээр Сүхбаатарын одонт, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэл медальт, Үндэсний бөхийн Монгол Улсын заан цолтой хүн юм. .НХ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Энд гончигдорж, дэмбэрэл, ариунбаатар 3 бол үнэхээр илүү байна даа. Бас ариунбаатар нь ч юув дээ.

    0 0 Хариу бичих
  2. Монгол улсад хамгийн их хор хүргэсэн хүнийг тодруулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд авилгалын, хор найруулалт, газрын наймаачин, урд зүгийн зээ М.Энхболд тодрох ёстой.

    0 0 Хариу бичих
  3. За нийт монголчууддаа баяр хүргэе ээ. Үнэхээр бид бахархах түүхтэй, баатарлаг ард түмэн билээ. Гэхдээ одоо яг бид хэн билээ гэдгээ нэг санацгаая. Ердөө 3-хан сая хүнтэй, бүх нийтээрээ оюуны доройтолд орцгоочихсон, болхи бүдүүлэг бидэнд 800 жилийн өмнө амьдарч байсан хүн юу ч өгч чадахгүй. Музэйд амьдрахаа больцгоогоод урагш тэмүүлэн, аль болох ихийг бүтээж, аль болох бусдад гай бололгүй, улстөр багахан ярьж ингээд явцгаавал ямар вэ.

    0 0 Хариу бичих
    • Cham met shig sarmagchin torloosoo salaagui mald hamaagui bhoo yavj banana id

      0 0
    • Дэмжиж байна. Музей гэснээс Бурхан халдуны оройд байгаа овоолгот бунхан дотор Чингэс хааны шарил, мөн Өгөөдэй хааны, бас ямар билээ өөр нэг том хааны шарил бий гэдэг. Археологийн энэ мундаг том эд өлгийг нээж дотроос нь гарах асар их үнэ цэнэ бүхий эд баримтыг музей болгон тохижуулбал маш сонирхолтой, үнэхээр л бид түүхээрээ бахархаад бахархаад барахгүй үнэт зүйлстэй болно доо. Дэлхий нийт бидэнд атаархаад барахгүй байна. Дэлхийд монгол хүн болж төрснөөрөө бахархаад барахгүй юм болно.

      0 1
  4. Анхны маань Ерөнхийлөгч мундаг хүн шүү. Хуучин системийг халж нураагаад зах зээл рүү орж байна гээд бид хэд чинь хөөрхий муу анхны Ерөнхийлөгчтэйгээ нийлээд л мөн ч их будилч төөрсөн дөө. Чадалтай, мундаг хүн байсаан. Харин хамар нь яагаа вэ

    0 0 Хариу бичих
    • Joomondoi ch mundag bhaa ter nohoi

      0 0
  5. Сүүлийн гурав бол илүүдчихжээ. Зохиолчдоос өгөх ёстой байсан юм бол Мэнд-оёоогоос илүү чанартай, чадвартай луухагарууд цөөнгүй бий. Дуучин Ариунбаатарт ахадсан шагнал. За, шалны алчууртай яриад байх юм байхгүй, сохор аз хүнд хоёр ч удаа тохиож болох юм гэдгийг л харуулсан жишээ шүү дээ. Тэнэгтээд улстөрд орох гэж үзсэн гэж байгаа, нэрээ дэвшүүлээд гүйж явсан гэдгийг нь бодохоор л өмнөөс нь бөгс улайхаас ч аймаар юм болж байгаам.

    1 0 Хариу бичих
    • БӨГС ДОЛООДОГ АМАА САЙН УГААЖ ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР ЯВЖ БАЙГААРАЙДАА БУЗАР АМТ МИНЬ.

      0 0
  6. Багабанди дэмбэрэл гончиг оож бямбхсүрэн больмоорм

    0 0 Хариу бичих
  7. Шарав, Намсрай, Мэнд-Ооё гуай нараас бусад нь алиалагч нар байна... Наад хувхай төмөрнийхөө нэрийг нь солиоч ядаж!!!

    0 0 Хариу бичих
  8. ОДОО ХУРЦ ГУАЙД ӨХ ХЭРЭГТЭЙ ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮНДЭЭ МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН АМЬД ТҮҮХ

    0 1 Хариу бичих
    • Галсанмээрэнгийн эхнэр гэж шаал хөгшин, эрүү өвдөг нь нийлсэн чавганц байдаг байхгүй юу гэдэг шиг, наад тагнуулч Хурц чинь шал ондоо хөөн. Геологийн Хурц гэдэг чинь ёстой эрүү өвдөг нь нийлсэн өвгөн дөө. Манайхан юмыг нэг шүтэхээрээ хэтрүүлэх юм. Хурц гуай бол төрийн л нэг байдаг хар хүн байсан шүү дээ. Одоо бол бараг л тахин шүтэж, бүр Цензүргүй ярианд ч оруулж байх шиг. Ядаж Цензүргүй рүү орохгүй байх байсан юм. Тэнд ороод тэнэг зөнөг гэдгээ харуулж шараа болж дууссан даа. Хамгийн муу Цензүргүй яриа болсон. Мөнхбаясгалан маш муу сонголт хийсэн.

      0 0
    • Хурц гуай монголын тагнуулыг шороотой хутгаж, орвонгоор нь эргүүлж, гэмгүй хүнд новичок ч билүү цианид ч билүү эсвэл ацетон ч билүү идүүлж ухаан алдуулаад хил дамнуулан хулгайлан үүрч ирсэн гээд олон хар толбо үлдээсэн ийм хүнд яаж өх юм бэ.

      0 0
  9. ЭБИ АРАЙ АВЧААГҮЙ ЮУ

    0 0 Хариу бичих
    • ЭБИ УДАХГҮЙ АВНА.АВАХ Ч ЁСТОЙ ХҮН.

      0 0
    • НЭГ ИХ УДАХГҮЙ АВЖ ОЛОН АМИТАНЫГ ХИЙ ТАВИУЛАНАА.ККК

      0 0