Монгол бахархлын өдрөөр "Чингис хаан" дуурь эгшиглэнэ

Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч  Б.Шаравын "Чингис хаан" дуурь маргааш 16:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглэнэ.

Энэхүү хоёр бүлэг зургаан үзэгдэлт дуурь анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа тавигдаж байжээ. Их эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг харуулсан дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн юм.

Дуурийг анх УГЗ Л.Эрдэнэбулган найруулж, удирдаачаар Ж.Бүрэнбэх, зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол 2016 онд УГЗ Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаач Н.Туулайхүү ажиллажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Bayarlalaa!

    0 0 Хариу бичих