Дэлхий дахинд 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна

Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 10 мянган хүн амд 100 байгаа аж. Энэ нь зөвхөн манай улсад аюулын харанга дэлдээд байгаа бус нийтийн анхаарлын төвд ороод байгаа. Тиймээс энэ сарын 14-нийг дэлхий нийтээрээ “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Гэр бүл ба чихрийн шижин” уриан дор хийхээр төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, дэлхийд чихрийн шижин өвчний тархалт 1980 онд 108 сая, түүнээс хойш хоёр дахин нэмэгдэж, 4.7 хувиар өсчээ. Харин 2016 онд 1.6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас барж, өдгөө 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)