TIME сэтгүүл аж үйлдвэрийн хөгжлийг манлайлсан 50 компанийг нэрлэжээ

TIME  сэтгүүл  2018 онд аж үйлдвэрийн хөгжлийг манлайлсан 50 суут компанийг нэрлэлээ.

Жагсаалтад  Apple, Amazon, Nike, Domino’s, Nintendo, Singapore Airlines зэрэг бизнесийн аваргуудаас гадна олонд танигдаж амжаагүй стартапууд ч багтжээ. Мөн DJI, Volvo, Xiaomi, Lockheed Martin, SpaceX, Netflix, Pinterest зэрэг технологийн дэвшлийг үзүүлэгчид ч нэрлэгдэв.

Энэ судалгааг гаргахад олон улсын хэвлэлийн редакторууд санал өгдөг юм. Компаниуд ямар дэвшил гаргасныг эхлээд онцолж, өрсөлдөх чадвар, нөлөөлөл, хэтийн зорилгыг нь харгалзаж үздэг байна.

 Үүний өмнө Apple, Amazon компаниуд Best Global Brands 2018 буюу хамгийн үнэтэй компаниудын жагсаалтыг тэргүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)