Баянзүрх дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртлоо

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртож, Баянзүрх дүүргийн V хорооны нутаг Монгол кино үйлдвэрийн ард байрлах байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус шүүх байрныхаа нээлтийг өнөөдөр хийж, шүүхийн үйлчилгээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

  Баянзүрх дүүрэг 336 мянга гаруй хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачаалал бусад шүүхтэй харьцуулахад харьцангуй их. Тиймээс шүүх иргэдэд ойртож, үйлчилгээний тухтай орчин бүрдүүлсэн нь ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцоллоо. Олон шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нүүж орсон энэ байр улсын өмч юм. Үйлчилгээний байгууллагын стандарт талаас таатай орчинтой бүрдүүлэх үүднээс 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байр 650 метр.кв талбайтай бөгөөд нэгдүгээр давхарт шүүх хуралдааны 5 танхим, шүүхийн үйлчилгээний хэсгийг тохижуулсан. Харин хоёрдугаар давхарт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд байрлан ажиллаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. syhbaatar dyyrgiiin shyyh Uuganbaur gegc solongos ulsad ajillaj amidardag B gegc irgenii nehemjleliig temdegtiin huraamjiig hyneer damjuulj tolson tul hyleen avahgyi gej tenegtsen baina.shyyhiin hynd surtal heccyydjee.Battulga eronhiilogc ene shyygcdee ceverleec..

    0 0 Хариу бичих