Виферон лаа ба эсрэгцсэн хоёр тал

Бага насны хүүхдүүдийн хэрэглэдэг Анаферон ханиадны эм, дархлаа сайжруулах болон вирусын эсрэг үйлдэлтэй Виферон лааг Хөнгөлттэй эмийн жагсаалтаас хассан нь маргаан дэгдээгээд байгаа билээ. Виферон лааг Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас хассан талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хассан. Анаферон жоргүй эмийн жагсаалтад орж байгаа учраас зайлшгүй олгох болон жоргүй олгох эмийн жагсаалтад орохгүй. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гэж тайлбарласан. Дөрвөн өдрийн өмнө салбарын сайд нь ийм тайлбар хийсэн бол виферон лааг импортлон оруулж ирдэг “ЭНТО” ХХК “Салбарын сайд нь өөрөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн албан ёсоор нотлогдоогүй буруу ташаа мэдээлэл тараасан” гэж үзэж буйгаа илэрхийлэн албан ёсоор мэдэгдэл гарган сошиал ертөнцөөр түгээж эхэллээ. Ингэхдээ 50 жилийн өмнө бүтээсэн уг лааг практикт хэрэглэж, ашиглахад ямар нэгэн сөрөг урвал, гаж нөлөө илэрсэн тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй гэдгийг ЭНТО ХХК  онцлон дурджээ.

Виферон лааг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөнгөлттэй эмийн жагсаалтанд багтаах болсон.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭНТО ХХК-ийг мэдэгдэл гаргасны дараа буюу ганцхан цагийн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр эмийн асуудлаарх мэргэжлийн зөвлөл , хүүхдийн эмч нар,ТББ,ЭМЯ,АХБ-ны төлөөлөл хуралдаж Вифероны лааны эмчилгээний үр дүнгийн талаар нотолгоо гаргуулах шаардлагатай гэж санал нэгтэй үзлээ.2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр АХБанк санхүүжүүлэн олон улсын болон үндэсний эксперт, зөвлөхүүд, мэргэжлийн багийг оролцуулан " Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах. . ." төсөл хэрэгжүүлэх явцдаа эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эмэнд эрүүл мэндийн даатгалаас ихээхэн санхүүжилт хийж байгаа тухай дүгнэлт хийж ЭМЯ-ны Эмийн хэлтэст өгсөн болно. Вирусын эсрэг өргөн хэрэглэж буй энэ лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч нар, мэргэжилтнүүд бидэнд хэлж анхааруулсаар ирсэн. Энэ үед ЭМД-аас энэ лааны үнийг 80% хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд ,ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн билээ. Үүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэт мушгин гуйвуулж буйд харамсаж байна. Надад эмнэлэг,эмийн сан,эм хангамжийн чиглэлд бизнес үгүй бөгөөд миний том ашиг сонирхол бол ард иргэдээ,тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай,аюулгүй,өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг хамт олонтойгоо бүхнийг хийх болно. Тэр дундаа эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн холбоотой нягт хамтран ажиллана. Хүний эрүүл мэнд ,амь настай холбоотой эмийн асуудалд бид онцгой анхаарах учиртай. Цаашид эмийн бүртгэл,зөвшөөрөл,хяналтын асуудлыг бодлогын яам бус олон улсын жишиг, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бие даасан байгууллага эрхлэх шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ЭМЯ хийж дууслаа. Эцэст нь эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэндээ хандъя. Эмийн чанар, аюулгүй байдалд бид хамтдаа хяналт тавьж баймааж нь үр хүүхдээ , өөрсдийгөө эрсдлээс хамгаална. Та бид хамтдаа зориглон хийхгүй бол өөр хэн нэгэн хийхгүй” гэж бичиж нийтэлжээ.

Надад эмнэлэг,эмийн сан,эм хангамжийн чиглэлд бизнес үгүй бөгөөд миний том ашиг сонирхол бол ард иргэдээ,тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай,аюулгүй,өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг хамт олонтойгоо бүхнийг хийх болно. 

Дархлал идэвхжүүлэх, вирусын ба хавдрын эсрэг үйлдэлтэй. Т ба В лимфоцитийн дархлал идэвхжүүлэх үйлдлийг дэмжих, иммунглобулин Е-н түвшинг хэвийн болгох, бие махбодын дотоод интерфероны системийг сэргээх үйлдэл үзүүлдэг гэх Виферон лаа нь 150000, 500000, 3000000 гэсэн тунтай байдаг бөгөөд насанд хүрэгчид ч хэрэглэх нь бий.

Хоёр талын байр суурь ийм байгаа ч эцэг эхчүүд ханиад томуу, утааны ид үед хүүхдийнхээ дархлааг дэмжих зорилгоор хэрэглэдэг, үр дүн сайтай Виферон лааг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан гэх салбарын сайдын мэдээлэл, импортлогч компанийн хийсэн мэдэгдэл хоёрын дунд төөрөлдөөд байгаа юм. Сайдын хийсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээр цацсан нь эцэг эхчүүдийн санааг зовоосон хэдий ч үр дүнг нь сайн гэсэн сэтгэгдэл, мөн албан ёсны судалгааны дүнг харуулсан бодит баримт байхгүй гэсэн шүүмжлэл ч сошиал сүлжээгээр тараад байна. Виферон лаа хүүхдийн дархлааг аажимдаа сулруулдаг гэсэн судалгааны дүн гартал худалдан авч хэрэглэхгүй байя гэсэн хандлага эцэг эхчүүдийн дунд нийтлэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. ЭНТО компаний үйл ажиллагааг АТГ шалгах хэрэгтэй. Хөнгөлөлттэй олгох эмийн төсвийг хэдэн жил тэрбум тэрбумаар нь идэж байгаа үр дүнгүй, харин ч хор хөнөөлтэй энэ эмийн цаана маш но-той булхайг бий. Салбарын сайдын зөв шдээ.

    0 0 Хариу бичих
  2. ДЭМБ бол эм үйлдвэрлэгч дийн.лоббид байдаг байгууллага . Одоо үе барууны орнууд ОХУ харилцаа муу байгаа учир бүх салбар хориг саад болох үйлдэл хийж байгаа . Энэ нь бас тэр үйлдлийн хэлбэр биз

    0 0 Хариу бичих
  3. Хэн нь юу гэж ярихнуу гээд хүлээгээд суух биш өөрсдөө интэрнэт ухаад судлаад үз чиний болон чиний хүүхдийн эрүүл мэндийн асуудал

    0 0 Хариу бичих
  4. Oruulj irsen biznesee magtaad l baidag bizde saidiin zuv sh de

    0 0 Хариу бичих
  5. ийш чааваас даа хөөрхий сайд

    0 1 Хариу бичих
  6. Сайдын зөвшдээ

    1 1 Хариу бичих
  7. ene uneheer balai avgai yumaa urid n 1-2jiliin dotor darhlaagui bolno geed bsan hun odoo bolhoor shinjilne sudlana gd hutsaad bh yum yarisan helsenee meddeggui yumuu. ene salbariin yadaj emnelgiin mergejiltei suvilagch udirduul harin ene huuhenees iluu hiih bh da

    0 0 Хариу бичих
  8. Алинд нь итгэхээ мэдэхгүй байнаа. Манай хүүхэд одоо 2 настай, энэ лааг төрснөөсөө хойш нилээд хэдэн удаа хийж байсан. Хийлээ гээд ханиаднаас салдаггүй хэвээрээ, ханиад хүрсээр л байна. Ямар ч сөрөг урвал, гаж нөлөө илрээгүй гэх юм. Үнэхээр дархлааг нь муутгаж байгаа ч юм билүү бид нар тэрийг яаж нотлох юм бэ ЭНТО ХХК-ийнхаан. Оруулж ирсэн эмээ зарж дуусгах гэж улайраад яахав дээ танайхан.

    2 1 Хариу бичих
  9. Said yu ch medehgvi sh de emnelgiin talaar a baihgvi medeegee unshaad baij baibal barab

    0 1 Хариу бичих
  10. Sarangerel Mini dee.Setguulchee hiiwel yasan um be dee. ERUUL MEDIin salbarin talaar yarihlaar chihend naaldahgui um bn shuu. Anhnaasaa

    0 1 Хариу бичих