Бэлгийн хандлага өмнөө барьж дүрвэдэг монголчууд улстөрийн шалтаг барьдаг болжээ

Жилийн өмнө манай редакцийн сэтгүүлч рүү гадаадын орноос нэгэн монгол иргэн холбогдож эх орондоо ирж чадахгүй байгаа тул Гадаад хэргийн яаманд энэ хүсэлтийг минь дамжуулж өгөөч хэмээн удаа дараа утсаар ярьж билээ. Монгол иргэн хилийн чанадаас итгэл үзүүлэн гуйсан тул хариуцах албан ёсны байгууллагуудад үүнийг дамжуулж тодруултал тухайн иргэн эх орноосоо дүрвэх хүсэлтээ гаргаж улс төрийн орогнол хүсч түүнийнх нь дагуу шийдэгдсэн байсан билээ.

Тэрээр төрсөн нутаг Монгол орондоо түр ч болтугай ирж чадахгүй. Учир нь Монгол Улсад амьдрах аргагүй болсон тул хэмээн татгалзахын аргагүй шалтгаан хэлж орогнол хүссэн тул  тухайн орноос  зөвшөөрсөн тохиолдолд пасспорт хүртэл олгодог. Уг пасспортод хэрвээ Монголоосоо дүрвэх хүсэлт гаргасан бол “Монгол Улсаас бусад бүх оронд зорчиж болно” хэмээх бичигтэй байдаг аж.

Хэрвээ манайх энэ тохиолдолд дээрх иргэнийг эх орондоо хүлээн авах юм бол олон улсын конвенцийг дагаагүй бүр нарийвчилбал, хүний эрх зөрчсөн хэрэгт орох юм билээ. 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын конвенцед манай улс нэгдэн ороогүй байгаа хэдий ч олон оронд үүнийг мөрдөж ажиллаж байна. 

1995 онд батлагдсан Монгол Улсын иргэд Гадаадад зорчих цагаачлах тухай хуулийн дагуу гадаадад зорчих нь хувийн эрхийн асуудал тул ямар ч хориг тавих боломжгүй. Монгол Улсын хичнээн хүн гадаадад орогнол хүссэн тухай нарийвчилсан мэдээлэл яг таг байхгүй. Харин хичнээн иргэн гадаадын оронд байгаа тухай мэдээлэл л албан ёсоор бий. Тодруулбал, 2016 оны дүнгээр 2,2 сая иргэн давхардсан тоогоор гадаадад зорчжээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар 2,4 сая иргэн гадаадад зорчсон тоо баримт байна. Харин энэ оны 6 дугаар сарын байдлаар 1,1 сая иргэн гадаадад зорчсон мэдээлэл Гадаад харилцааны яамны Консулын хэлтэст бүртгэгджээ.

Үүнээс харвал 70 гаруй улсад 150 гаруй мянган монгол иргэн байна гэсэн албан бус тоо байна.

Нарийвчилсан тоо гаргахад зарим иргэд визийн хугацаа хэтрүүлэн албан бусаар оршин суудгаас эхлүүлээд бэрхшээлтэй байдаг гэлээ. Цагаачлах буюу оршин суух зөвшөөрлийг авч сууж буй иргэд нь эх орноосоо дүрвэх хүсэлт гаргаснаас асар их ялгаатай гэж албаны хүн тайлбарлалаа. Ардчилал зах зээл хөгжсөн, хүний эрх дээдэлдэг гэж Монгол Улсыг үздэг тул янз бүрийн хавчлага, дайн самуунд өртсөн, амь нас заналхийлэлд өртсөн гэж үздэггүй.

Орогнол хүссэн дүрвэгчдийн тухайд олон улсын хэмжээнд дайн самуунтай, иргэний бослого хөдөлгөөнтэй улсаас л дүрвэгч авдаг тул ардчилал хөгжсөн, дайны байдалгүй тул манай улсын иргэнд орогнол олгоход бэрхшээлтэй. Тиймээс л монгол иргэд улс төрийн болон бэлгийн чиг хандлагын талаараа хүсэлт гаргаж ханддаг гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, Канадын цагаачлалын албанд хэдэн жилийн өмнө монголын 16 иргэн өөрийгөө Иргэний хөдөлгөөний тэргүүн бөгөөд эх орондоо амьдрах аргагүй хууль цагдаагийн байгууллагын хавчлагад өртсөн хэмээх өргөдөл гаргасан байсан аж.

Манай иргэд 2000-аад оны эхээр бэлгийн чиг хандлагатай холбоотой буюу бэлгийн цөөнх учраас  эх орондоо амьдрах боломжгүй боллоо хэмээн ярьж тайлбарлаж явдаг байсан бол сүүлийн жилүүдэд улс төрийн шалтгаан хэлдэг болсон гэж эх сурвалж хэллээ. Нэгэн жишээ дурьдахад Парист нэгэн монгол иргэн өөрийгөө өвөр монгол гаралтай учраас ар Монголд хавчигдан гадуурхагддаг хэмээн орогнол бүхий пасспорт өвөртлөн явж байхтай таарч байжээ. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд гадаадаас орогнол хүсэхэд шаардлагатай үйлчилгээ үзүүлж бичиг баримт бүрдүүлж мөнгө олдог монголчууд бий гэдгийг албаны хүмүүс ч мэддэг байна. Харин монгол иргэд тэднээр үйлчлүүлэхдээ, дахин эх орондоо хөл тавих боломжгүй болж байгаа гэдгээ асуухгүй анзаарахгүй хөтлөгдөн явдаг нь бий аж. Тийм л хувь тохиол нийтлэлийн эхэнд гарсан монгол залууд тохиолдсон байсан юм.

НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага энэ тоог нэгтгэн гаргадаг юм байна.Ямартай ч АНУ-д Монголын 1000 гаруй иргэн бидний хэлдгээр Ногоон карт буюу тус улсад байнга оршин суух зөвшөөрлийн дагуу амьдарч байгаа аж.

Монгол Улсын хичнээн иргэн гадаадын хэдэн оронд орогнол хүссэн болон хэдэн иргэн энэ шалтгаанаар орогнож байгаа тухай мэдээлэл байхгүй. Тухайн орон ч үүнийг эх орноос нь нууцлах үүрэгтэй. Хүн амд ногдож буй тоогоороо Швед хамгийн олон дүрвэгчийг хүлээн авдаг бол дэлхийн хэмжээнд Герман улс хамгийн олон дүрвэгчийг эх орондоо орогнуулж буй тухай олон улсын мэдээллийн агентлагын тоо баримт байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. худлаа битгий баашилцгаа элдэв шалтгаанаар эх орноо доромжилсон та бүхэнд нутгийн чин тэнгэр дургүй байгаа. хөх тэнгэрийн орондоо амьдарч чадахгүй бол хохинээ

    0 0 Хариу бичих
  2. Тэрийг чинь пасспорт гэдэггүй юм аялалын бичиг буюу үнэмлэх гэдэг . Гаднах нь тэгэхдээ пасспорттой тун адил .Ямар ч эрхгүй .

    0 0 Хариу бичих
  3. yaj chagaachlah ni hend hamaatai gej?Bitgii hyz!!!!!!gelegnyyd ee!!ta naraar zaalgah yy?....

    0 0 Хариу бичих
  4. Bulxai luibar buximdal ....tvgjerel utaa uniar ....Ajilgvidel yduural Abaar osol Archaagvi shunaltai uls turchid Zalilan mexlegchid xuuran mexlegchid Ulsaa xugjuuldegvi uls turchid..... Tiime bi ene bvgdees zalxsaan Бид МОНГОЛДОО ХАЙРТАЙ...Орхиж явсан ОХИНОО ХҮҮГЭЭ УУЧИЛААРАЙ ЭХ ОРОН МИНЬ...

    6 0 Хариу бичих
  5. Бөөн бөөн оркуудын дунд амьдрах нь Хүй нэгдлийн үеийн бүдүүлэг, зэрлэгүүдийн дунд амьдрахтай агаар нэг учраас л соёлжиж иргэншсэн нийгэмд очиж хүн болж төрснийгөө мэдэрч амьдрах гэж яваа юм шүү дээ. Тэгж ухаарч явж амьдарч чадаж байгаа улсууд мундаг аа.

    5 2 Хариу бичих
    • Хүн болж төрсөн гэдгээ мэдрэхийн тулд хүн амьдарч болох хамгийн боломжит орчин, нөхцлийг бүрдүүлчихээд байгаа, стрэссгүй, тайван, хөдөлмөрлөж олсон орлогоороо элбэг хангалуун амьдарч болох, хүмүүстэй харилцан хүндлэлтэй амьдарч болдог, гудамж замын хөдөлгөөнөөс өгсүүлээд бүх орчин, үйлчилгээ нь ном ёсоороо, журам дүрмээрээ, улстөрчид нь үнэхээр л улсынхаа төлөө ажилладаг барууны хөгжингүй оронд очиж амьдрах гэх нь түмэн зөв өө. Манай монголд бол хүн болж төрснөө мэдрэх боломжгүй, гудманд гараад гацаастай, жаахан урагшлая гэхэд бүх машинууд дайраастай, хүнтэй зүгээр харилцаж болдоггүй хэрэлдээстэй, улстөрчид нь дээрэмчид, ажил эрхлээд олж болох орлогоор элбэг хангалуун амьдрах ямар ч боломжгүй... Ингэж, 200 жилийн өмнөх өрөвдөлтэй амьдралаар амьдрахаар явсан нь дээр, чадаж байвал.

      0 0
  6. Сүүлийн үед засгийн эрх баригч МАН улс төрийн зорилгоор алуурчин хөлсөлж алуулах гээд байна гэж дүрвэдэг болсон.Ийм тохиолдлууд их гарч байна.

    3 0 Хариу бичих
  7. yu gej ch dyrbedeg baih ni Mongol ylasiin ylas toriin saltgaan hamgiin ikhe neleetei!yynees ard irged zailan bytarch garchgaaj bna!ene bol haramsaltai hereg!eneegiin toriin teleelel yyniig anhaarahgyi baigaa ni eeree saltgaan yum!!!ard tymenii herhen chagaachlahiig hen byai ch chagdahgyi ee!!eeriinh ni hereg!!!

    0 0 Хариу бичих
    • Хакүхо болон Цэвэгням нараас асуу маш сайн мэдэж байгаа байх. Энэ талаар нилээд хөөцөлдөж гүйсэн байх гэж бодож байна.

      0 0
  8. За яахав дээ, тэгээд янзан бүрийн шалтгаанаар гадаадад хүмүүс дүрвэж амьдарч байна. Шалтгааныг нь тийм ийм муу сайн гэж ялгах утгагүй. Аль 90 оны эхнээс бол шалтгаан нэн ойлгомжтой байсан, одоо ч гэсэн шалтгаан нь юу ч байж болно. Гадаадад сурч боловсроод, мэдлэг чадвараараа гайхуулан цалин өндөр, нэр төртэй ажил эрхэлж яваа, эсвэл бизнес нь маш сайн яваа монголчуууд зөндөө байна. Эсвэл, сурсан боловсрол гэх юмгүй ч, бизнес хийж бариагүй ч зүгээр л нөгөө "зүлгэн дээр гэрээ бариад" эгэл жирийн хүн шиг явж байгаа нь дийлэнх нь. Шалтгааныг нь бүү асуу. Овоо явчихсан зарим нь Оюунлаг оршихуй ч гэх шиг өөрснийгөө гайхуулан од болох нь бий, бусад нь тэгээд оюун ухаан муутай гэж болохгүй. Дүрвэгсдийн лагерьт ирж хөтөлбөрт нь хамрагдахын тулд янз бүрийн шалтгаан хэлдэг гэж байгаа, жишээ нь, улстөрийн хувьд ялагдсан намын талын маш чухал мэдээг мэдэж байгаа учраас алуулах заналтай байгаа ч гэдэг юм уу, олон улсад алдаршсан Зоригийн хэргийг мэддэг учраас хэцүү байна ч гэдэг юм уу, эсвэл би ижил хүйстэн учраас монголд үүний зөвшөөрдөггүй тул гудманд шууд алуулах магадлал их ч гэдэг юм уу, гэх мэтчилэн итгэмээргүй сонин хачин шалтгаан хэлдэг. Энэ нь байж болох зүйл юм аа. Тиймээс, амьдрах гэж ядаж яваа нэгнээ доромжлон гутааж, илүү дутуу харах нь дэмий. Эх орноосоо урвагч гэж дуудах нь ёстой инээдтэй. Хэн ч эх орноосоо урваагүй, урвахгүй, зүгээр л арай дөмөг амьдрал, орчин хайж яваа дэлхийн л нэг иргэн. Монголд хэзээ ч хэрэг болохгүй байж ч мэднэ. Гэхдээ л монгол хүн.

    8 2 Хариу бичих
  9. Улс орон нь тогтвортой эдийн засагтай, ажлын байртай бол хэн дүрвэх вэ дээ? Амьдрал үнэхээр хүнд байгаа болохоор ямар нэгэн аргаар дүрвэхийн хүслэн болдог бх

    7 0 Хариу бичих
  10. Хамгийн түрүүнд төрийн тогтолцоогоо сайн хариуцлагатай хяналттай нийгмийн байдал цэгцтэй, шударга байвал монголчууд эх ороноо гээд л бөөнөөөрө хүрээд л ирнэ. Юу гээд харийн нутагт үзэсэлэнт сайхан эх орнооро солих вэ дээ..! Одоогийн байгаа байдалаа хар л даа..! Гэхдээ бид туршлагажиж байнаа. 2020 онд ядаж төрдөө сэтгэлтэй хүмүүсийг сонгоод хяналтаа шилэн болговол ч аяндаа хөгжинө. Хайран ЖДҮ н хөгжил хэдэн жилээр хойш татжээ энэ хэдэн амиа бодсон өөдгүй новшнууд. Бид хөгжинөө

    4 0 Хариу бичих