Европын хамгийн бохир хотоор Македоны Тетовог нэрлэлээ

Македоны Тетово хот хамгийн бохирдолтой Европын хотуудыг жагсаасан Pollution Index 2018 Mid-Year чансааг толгойлжээ. Бохирдолтой хотуудын чансааг numbeo.com. портал нийтэлсэн байна. Жагсаалтын  хоёрт, Неаполь (Итали), гуравт нь Македоны нийслэл Скопье бичигджээ.

Тэрчлэн бохирдол ихтэй эхний арван хотод Тирана (Албаний нийслэл), Турин (Итали), Бухарест (Румын), Сараево (Босни-Герцеговины нийслэл), Краков (Польш), Пловдив (Болгар) нэрлэгдлээ. Харин 10-р байрт Украйны Киев бичигджээ.

Тетово хотын хувьд агаарын бохирдлын голлох шалтгаан нь нүүрс, автомашины утаа байдаг аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Улаанбаатарыг дунд нь оруулчихвал тасархай түрүүлнэ дээ. За утаа униарыг тооцохоо больё зүгээр, харин энд тэнд элбэг тааралдах нус, шүлс, бөөлжис, за тэгээд хүний баас, хэрэглээд хаячихсан гондоом, алавч... сайхандаа сайхан. Ер нь тэхдээ УБ-ыг хот гэж хэлэхэд тун хэцүү дээ. Гудамжны нэр, хаяг гэж байдаггүй гэхэд болно. Ямар нэг айлыг ХОТЫН ХАЯГ-аар олж очих тухай ойлголт байдаггүй нэг ийм оркуудын бөөгнөрлийг хот гэх үү?

    0 0 Хариу бичих