ШУА нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж Монгол Улсын ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд ээлжит нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулах гэж байна. Нээлттэй хаалганы өдөрлөг ирэх даваа гариг буюу арваннэгдүгээр сарын 12-нд эхэлж долоо хоногийн турш тодорхой хуваарийн дагуу үргэлжлэх ажээ. ШУА нь:

Хими, химийн технологийн хүрээлэн
Физик технологийн хүрээлэн
Одон орон геофизикийн хүрээлэн
Түүх археологийн  хүрээлэн
Хэл зохиолын хүрээлэн
Философийн  хүрээлэн
Олон улс судлалын хүрээлэн
Палеонтологи, геологийн  хүрээлэн
Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн гэсэн  10 хүрээлэнтэй.

Дээрх хүрээлэнгүүд арваннэгдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд хуваарийн дагуу иргэд, олон нийт, төр захиргаа, хувийн хэвшлийн байгууллага, оюутан, сурагчид зэрэг бүхий л насныханд зориулж шинжлэх ухааны холбогдолтой нээлттэй мэдээлэл түгээж ажиллах юм. Дэлхий нийтээр шинжлэх ухаанүсрэнгүй хөгжиж байгаа энэ цаг үед монгол эрдэмтэд хэрхэн ажиллаж, ямар үр бүтээлтэй судалгаа хийж, тэрхүү үр дүнд шинээр ямар инновацийн бүтээгдэхүүн мэндэлж, ард иргэдэд үр өгөөжөө хэрхэн өгч буй талаарх мэдээлэл авах бүрэн боломжтой.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хуваарь:


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Палентологи геологийн хүрээлэн хаана байрладаг вэ, хэдээс хэдэн цагийн хооронд очих боломжтой вэ, урьдчилан бүртгүүлэх шаардлагатай юу

    0 0 Хариу бичих