Цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан иргэдийг цахимаар залилжээ

Иргэн Н.Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг facebook хаяг хуурамчаар нээн цагдаагийн алба хаагчийн албаны дүрэмт хувцастай гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцаж, 2017 оны тавдугаар сарын 1-нээс хойшх байдлаар нийт 500 орчим иргэнээс 80 орчим сая төгрөгийг залилан мэхэлж авсан болохыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг хийж байна.

Тус этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж 156 дугаартай захирамжаар эрэн сурвалжлагдаж, мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр тус тус эрэн сурвалжлагдаж байжээ. Иймд иргэд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)