Л.Болд: Монгол бахархлын өдрийн өмнө гутамшигтай шийдвэр гаргаж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж байна. 

Л.Болд: -Өчигдрийн гаргасан зарчимын дагуу чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд асуудлаа хэлэлцэх учраас одоо үгээ хэлэх нь зөв гэж үзлээ. Уг нь прокурорын санал хаалттай хэлэлцэх асуудал биш байна лээ. Уг нь нээлттэй хэлэлцэх ёстой. 1990 онд ардчилсан хувьсгалаар төрийн дээр нам байсныг өөрчилж, намын дээр төр  байдаг тогтолцоог бий болгосон юм. Гэвч МАН бүлгийн шийдвэрээ төрийн шийдвэр болгон тулгаж байна. Өчигдөр дэд хороо Байнгын хороо бүгд 100 хувийн саналаар авч үлдэх шийдвэр гаргасан. Маргааш бид Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүний өмнө гутамшигтай шийдвэр гаргаж болохгүй. Үүнийг оюутан, залуучууд эсэргүүцэх хэрэгтэй. Аливаа хувьсгал амжилттай болоход оюутнуудын оролцоо чухал байдаг. Тиймээс оюутнуудыг шударга бус байдлын төлөө тэмцэхийг уриалж байна.

М.Энхболд: -Өмнөх жилүүдэд ч энэ танхимд намын шийдвэрийн дагуу шийдвэр гардаг байсан. Л.Болд гишүүн та өмнөх түүхээ бодож байж үг хэлж бай. Мөн чуулганы танхимаас оюутан залуусыг турхирж байгаа чинь буруу. Та бол ард түмний мандатаар сонгогдсон УИХ-ын гишүүн.

  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)