Лалын улс бүлэглэлийн 24 сэжигтнийг баривчилжээ

Туркийн цагдаагийн газар дотоодынхоо олон газар үйл ажиллагаа явуулж, хэт даврагч Лалын улс бүлэглэлтэй холбоотой гэгдсэн 24 сэжигтнийг баривчилжээ. "Анадолү" агентлаг цагдаагийн газрын мэдээнээс эш татаж мэдээлснээр, эдгээр сэжигтэн Лалын улс бүлэглэлийн мөнгийг Туркээс бусад оронд хил давуулан шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн газар гэнэтийн шалгалт хийж, ам.доллар, евро, Туркийн лир, Сирийн фунт зэрэг нийт 100 мянган ам.доллартой тэнцэх олон төрлийн валют илрүүлжээ. Эдгээр сэжигтнүүдийн улс орны харьяаллын талаар мэдээлээгүй байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)