Ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮХС-гаас зээл хүссэн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүсэлт гаргасан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад, авто тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэдээс гадна “автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн ч зээл нь олгогдоогүй зэрэг 100 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ хэллээ.

Тухайлбал, автомашинтай жагсаалд оролцож буй иргэд “2018 оны арваннэгдүгээр сарын 5-10-нд 07:00-11:00 цагийн хооронд шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч, эдийн засгийн болон  худалдан авах чадвар муудаж, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөлд дарлуулж буйг эсэргүүцэн автомашинтай жагсаж байгаа” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас нефтийн үнийн асуудалд анхаарал хандуулж, Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөхийг хүсэж буй тухайгаа бичгээр уламжилсан юм.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн иргэд ямар нэг намын харьяалалгүй, улс төр гэж явдаггүй ч тус сангаас эрх мэдэлтнүүд их хэмжээний зээл авснаас хойш дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай гэж үзээд уулзах хүсэлт тавьснаа юун түрүүнд хэлсэн юм. Тэд Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан эрх мэдэлтнүүд нь зөвхөн мөнгө биш боломж болон ирээдүйг хулгайлж буй явдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, нэр холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Халзан толгойтой 2 ихэр явжийн 2 уулаа бизнес эрхлэгч зээл хүссэн юм байхдаа зэрэгцээд суучихгүй үнэмшилтэй гарахгүй юу

    0 0 Хариу бичих
  2. Худлаа тархи угааж цаг хожиж байгаа ерөнхийлөгч эрдэнэт үйлдвэрээс савраа татаач ард түмний төлөө та юуч хийхгүй тийм эх оронч юм бол 49% асуудлыг ард түмэнд өг элбэг доржийн бүлэглэлээсээ гар багаа авч хая

    0 0 Хариу бичих
  3. Батлага одоо болиочээ, ийм онигоотой юм хийгээд

    0 0 Хариу бичих
  4. Авсан идсэн нь үнэн мөнөөрөө гарвал шударгаар хүлээж өр зээлээ барагдуулж ард түмнээ болон улс орноо бодмоор бна.Авсан зээлээ төлж хариуцлагаа ухамсарлан үүрэх л хэрэгтэй дээ.Нэг хэсэг нь ажил болгон хийж арав таван төгрөгөө өрх гэр амьдрал ахуйдаа зориулж үйлдвэрлэл үйлчилгээ хийх гэхэд олдоход бэрх олдвол танж тайраад долоолгоод өнгөрдөг гэтэл дээгүүрээ хамчихаад хөдөө орон нутагтаа бага жаахан мөнгө ирдэг юм бна лдаа.Ийм байж улс чинь хөгжиж урагшилж явахгүй нь дээ.Мөн хөдөө орон нутагт бензиний үнэ хэт их нэмэгдээ.ДТүлш 2540 92 бензин 2200 үнэтэй энэ үнээ дагаад замын зардал бараа бүтээгдэхүүн бүгд өсчихлөө.Яах естой вэ.Энийг зогсоож багасгаж болохгүй юу.....

    0 0 Хариу бичих
  5. Одоо энэ хүнийг элдвээр хэлэхээ больчихооч !!!!жинхэн хулгайчид чинь уих - д залараад сууж байна !!! Жаахан эх захтай байсан нь дээр байлгүй !!!! Энэ хүнд чинь монгол улсдаа хийсэн юмтай олон улсад өөрийгөө таниулсан гавяатай !!!хамгийн гол нь монгол улсын ерөнхийлөгч !!!! Энэ хүн өнөөдөр баяр баярцогт сайханбилэг нар шиг эх орноо худал даа юу !!!!! Энэ хүнийг элдвээр бичээд байгаа нөхдүүд ер нь жаахан ухаантайхан бай !!!монголын ард түмэн сонгосон сонголт !!!!

    0 0 Хариу бичих
  6. Улсаас хулгайлсан мөнгөө төлөөчээ ХУЛГАР ХУЛГАЙЧАА !!! жинхэнэ ирээдүй хулгайлчихаад ичдэггүй нноввш, боловсролгүй хар бөх

    0 1 Хариу бичих
    • Nuguu 5 tugrugnii bicheech uu bas. Odoo humuus iim PR itgehee bsaan.

      0 0
  7. Дэмий ингэж хүмүүсийг нүд болгож яадаг байна аа?! Нэгмуу хулгайчид итгэл үнэмшил ээ тээгээд очицон чиг байх шиг

    3 1 Хариу бичих