Идрис Элба 2018 оны “Хамгийн тачаангуй эр”-ээр тодров

People сэтгүүл жил бүр энэ цаг үеийн буюу одоо амьд байгаа олны танил эрчүүдээс “Хамгийн тачаангуй”-г нь шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хамгийн тачаангуй” буюу секси эрээр Их Британийн жүжигчин Идрис Элба тодорчээ. Идрис Элба Empire телевизийн цувралаараа алдартай. Тэрээр Thor киноны Хэймдалл дүрд тоглож Холливүүдийн алдартнуудын эгнээнд нэгдсэн бөгөөд энэ жил 46 настай. Хамгийн тачаангуй эрээр тодорсон мэдээг сонссон Идрис Элба “Би өглөө бүр толинд хараад л Тиймээ, чи өнөөдөр үнэхээр тачаангуй харагдаж байна шүү” гэж хэлдэг. Гэж та нар бодож байна уу. Үнэндээ бол би өөрийгөө бусдаас илүү тачаангуй гэж боддог хүн лав биш. Тэр талаар бодож байгаагүй” гэж хэлжээ.

Холливүүдийн тачаангуй эрсийн тоонд орохоосоо өмнө Идрис Элба Ибиза аралд ди-жэй хийж, Тайландад очин кикбоксоор мөнгө олох гэж оролдож, өөрийн нэрийн брэндийн хувцсыг ч гаргаж байсан гэдэг. Тэрээр өдгөө хуримын төлөвлөгөө гаргагч сүйт бүсгүй Сабрина Доуре (29 настай)-тайгаа хамт амьдардаг. Идрис Элба өмнөх гэрлэлтээсээ 16 настай Исан нэртэй охин, Уйнстон хэмээх 4 настай хүүтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)