В.Путин, Д.Трампын уулзалтад Э.Макрон саад болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын Парист хийхээр төлөвлөж байсан бүрэн хэмжээний уулзалтад Францын Ерөнхийлөгч Э.Макрон саад болжээ. Европын холбооны дипломат эх сурвалж “Коммерсантъ” сонинд энэ талаар мэдээлсэн байна. Шалтгаан нь тун энгийн, Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойтой холбогдуулаад Елисейн ордонд ямарваа нэг уулзалт явуулахгүй байгаа гэнэ. Тиймээс Э.Макрон Вашингтон, Москватай холбогдож, уулзалтаа Парист хийхгүй байхыг хүсчээ. Гэхдээ Парист биш ч хоёр удирдагч ямар ч байсан уулзана гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Д.Песков өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн билээ.

Дашрамд, Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны түүхт 100 жилийн ой энэ сарын 11-нд болох юм.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Sergelen baina shuu dee. Ene grants nohor chine.

    0 0 Хариу бичих
  2. ТЭНЭГ МАЛ

    0 0 Хариу бичих