ЖДҮ-ийг дэмжих сангаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсантай холбоотой асуудлаар АТГ прокурор хамтран шалгаж байгаа.  Тус сангийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат нарыг саатуулсан.

Тэгвэл өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилгаа явуулжээ. Тухайлбал, тус  сангийн орлогч дарга Б болон холбогдох албан тушаалтан Н нарыг Турк улсаас эх орондоо газардсан даруйд ийнхүү саатуулсан байна.