ФОТО: Сардаа 100 мянгаас сая хүртэлх төгрөгөөр шатахуун авдаг

Он гарснаар шатахууны үнэ таван удаа нэмэгдсэн. Иргэдийн өргөн хэрэглээний АИ 92 шатахуун өнгөрсөн оны төгсгөлд 1630 төгрөг байсан бол өнөөдөр 1985 төгрөгт хүрээд байна. Түүнчлэн орон нутагт 2500 төгрөгт дөхсөн. Судлаачдын дүгнэлтээр хүний халаасны зардлын 15-17 хувийг шатахууны зардал эзлэдэг. Энэ хувь нь улсын хэмжээнд гарч буй зардалтай мөн ижил байдаг аж.  Машинтай хүмүүс сард 100 мянгаас сая хүртэлх төгрөгөөр шатахуун авдаг байна. Шатахууны үнийн өсөлт, савлагаа хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдөг. Тиймээс үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн жолооч нар өчигдрөөс жагсаж эхэлсэн.  Жагсагчид таван хоногийн турш 07.00-11.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайг тойрч эсэргүүцлээ илэрхийлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)