"Bohemian Rhapsody" кино нээлтээ хийсэн даруйд 141,7 сая долларын ашиг олов

Queen хамтлагийн түүхийг өгүүлэх "Bohemian Rhapsody" кино энэ сарын 2-нд нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн даруйдаа олон улсын Box Office-оос 72 сая ам.долларын ашиг олоод байгаа аж. Уг бүтээл Их Британийн зах зээлээс л гэхэд ганцхан долоо хоногт 12.2 сая ам.долларын ашиг олсон нь өмнө тохиож байгаагүй амжилт юм. Харин дэлхийн кино урлагийн зах зээлээс даруй 141, 7 сая ам.долларын ашиг олсон байна. Queen хамтлагийн нүүр царай, дэлхий дахины рок хөгжмийн шүтээнүүдийн нэг Фредди Меркуригийн дүрийг тод томруун харуулсан уг бүтээлийг хийхэд Twentieth Century Fox кино компанийн нийт 52 сая ам.доллар зарцуулсан гэдэг.

Box Office болон дэлхийн кино урлагийн зах зээлээс олсон ашгаасаа гадна Rotten Tomatoes, CinemaScore-ийн үнэлгээгээр "Bohemian Rhapsody" кино 96 хувийн буюу маш өндөр үнэлгээтэй байгаа юм. Энэ нь продюссер Грахам Кинг, киноны ерөнхий найруулагчаар ажилласан Брайн Сингер нарын урьдчилан таамагласнаас илүү байгаа аж. Кино шүүмжлэгчид төдийгүй үзэгчдийн хүлээлтэнд хүрсэн "Bohemian Rhapsody" киноны ашиг нээлтээ хийсэн долоо хоногтоо ийм өндөр байгаа нь цаашид ч өсөх магадлал ихтэйг нь илтгэж буй юм.

Харин дэлхийн Box Office-т "Bohemian Rhapsody"-ийн араас жагссан "The Nutcracker and the Four Realms" кино 45 улсын зах зээлээс ердөө 38.5 сая ам.долларын ашиг олжээ. Жагсаалтын гуравт бичигдэж буй "Halloween" 66 улсаас 18.2 сая ам.доллар, дөрөвт жагссан Сони пикчерсийн бүтээл "Venom" кино 65 улсын кинозах зээлээс 15.6 сая ам.долларын ашгийг тус тус олжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)