Флойд Мейвейзер кикбоксчин Теншин Насукаватай тулалдахаар болжээ

Мэргэжлийн бокст 50 удаа тулалдаж, 50 ялсан Флойд Мейвейзерийн дараагийн тулааны тов гарчээ. Энэ мэдээг уншаад Конортой дахиж тулалдах нь, эсвэл Хабиб Нурмагомедовтой үзэлцэх нь гэж бодсон байж магадгүй. Тэгвэл андуурсан гэсэн үг. Тэрээр Японы кикбоксын алдарт тамирчин Теншин Насукаватай тулалдах гэж байгаа аж. Өнөөдөр Японд болсон хэвлэлийн бага хурал дээр энэ талаар зарлажээ. Тулааны төрөл, дүрэм одоогоор тодорхойгүй байгаа аж. Холимог тулаан, кикбокс, боксын алинаар нь тулахаа, бас ямар жинд үзэлцэхээ ойрын хэдэн долоо хоногт тодорхой болгочихно гэж Ф.Мэйвейзер хэлсэн байна. Тулаан энэ оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд телевизээр үзэгчдэд хүрэх  юм байна.

Флойд 50 ялалтынхаа 21-ийг нокаутаар дуусгасан бол Теншин Насукава 27 ялалтынхаа 21-ийг нокаутаар дуусгажээ. Хоёул нэг ч удаа ялагдаж байгаагүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Домог болсон Флойд одоо болимоор юм аа. Ингэж сайхан оргилын оргилд хүрчихээд одоо энэ кик-бокс энэ тэр гэсэн юмны нөхдүүдтэй үзэлцэж доош орох хэрэг байгаа ч юм уу. Яг манай Бат-эрдэнэ аварга шиг. Баагий аварга бол 100 жилд тохиож болох асар их нэр хүндтэй хүн байсан билээ, улстөрд орох хүртлээ. Одоо бол зүгээр л хүүхэд нохойн доог, булхай, худал яриа, дүр эсгэгчийн жишээ болсон нэг гөхшин өвгөн.

    1 0 Хариу бичих