BTS хамтлагийнхан санд нэг өдрийн дотор 1.6 тэрбум вон цугларчээ

Өмнөд Солонгосын поп хамтлаг BTS, НҮБ-ийн Хүүхдийн сангийн хамтарсан хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох төсөл 1.6 тэрбум буюу 1.4 сая ам.долларын хөрөнгө босгожээ. BTS хамтлаг, Өмнөд Солонгосын Big Hit Entertainment продакшн болон НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг #END violence үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 1-4-ны өдрүүдэд “Love Myself” гэх анхныхаа төслийг хэрэгжүүлсэн байна. Сөүл хотын Синчон дүүрэгт болсон уг арга хэмжээний үеэр BTS хамтлагийн хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооцгооё гэсэн утга бүхий богино хэмжээний бичлэгийг цацжээ.

"Би есдүгээр сард BTS хамтлагийнхны НҮБ-ийн тайзнаа тавьсан илтгэлийг сонссоныхоо дараа үнэхээр гайхширсан. Тэр шөнө Өмнөд Солонгос улсын өнгөрсөн 60 жилийн хугацаанд гаргасан ардчилал, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гаргасан 2 томоохон амжилт BTS-ийнхны залууст, дэлхийд үзүүлж буй нөлөөллийн хажууд юу ч бишийг ойлгосон. Тэдний хийсэн бүхэн хилийн чанадад ч сайн нөлөөллөө үзүүлж, улс үндэстнийхээ нэр хүндийг өсгөснийг бид харлаа шүү дээ” гэж НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Лий Ки Чол хэлжээ.

Улсдаа төдийгүй дэлхий дахинд алдаршаад буй BTS хамтлаг НҮБ-ийн Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлсэн анхны ази хамтлаг, алдарт TIME сэтгүүлийн нүүрэнд заларсан анхны хамтлаг болсон билээ.

Тэд энэ сарын 6-нд буюу маргааш MGA Awards-ийн шагнал гардуулах ёслолын өмнөх өдөр АНУ-ын дуучин Чарли Путтай хамтарсан тоглолт хийх юм. Мөн 13-ны өдрөөс эхлэх аялан тоглолтоо Япон улсаас эхлэхээр замдаа гарах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)