Майкл Жексоны савхин хүрмийг дуудлага худалдаагаар зарна

Попын хаан Майкл Жексоны супер хит Bad дууныхаа клипэнд тоглохдоо өмссөн савхин хүрмийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Нью Йорк хот дахь Hard Rock Café-д болох Icons&Idols: Rock`n Roll дуудлага худалдаагаар Майкл Жексоны савхин хүрмийг зарах гэнэ. Дуудлага худалдаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно. Цахилгаан, товч, бүч, гархи зэргээр тоноглогдсон савхин хүрмээ Майкл Жексон Bad дууныхаа клипнээс гадна 1987-89 оны хооронд хийсэн аялан тоглолтынхоо үеэр ч гангарч байсан эд аж. Попын хааны хар савхин хүрмийг одоо Техас мужийн бизнесмэн, сайн үйлсийн элч Милтон Веррет эзэмшдэг байна. Милтон Веррет попын хааны Thriller дууны клипэндээ өмссөн улаан савхийг 2011 онд явагдсан дуудлага худалдаагаар 1.8 сая ам.доллараар худалдан авч байжээ.

Уг дуудлага худалдаагаар Майкл Жексоны савхин хүрмээс гадна дуучин Принцийн хэрэглэж байсан цагаан өнгийн “Collings 290” гитар, дуучин Мадоннагийн “Desperately Seeking Susan” кинонд тоглохдоо өмсөж байсан хүрэм, Дэвид Боуи, Битлз, Жорж Майкл, Эрик Клэптон, Тина Тёрнер, Шер зэрэг оддын эд зүйлсийг ч зарах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)