Ноход хүмүүсийн бусаддаа хэрхэн хандаж буйгаар нь шүүн дүгнэдэг

Сэтгэл судлаач Жэймс Андерсоноор удирдуулсан Киотогийн Их сургуулийн баг нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэдний судалгааны дүнд ноход хүмүүсийн бие биендээ хэрхэн хандаж, худал хэлж, хуурч буй эсэхийг харан шүүн дүгнэдэг гэдэг нь нотлогдсон байна. Хэдийгээр нохдод “муу”  гэсэн ойлголт байхгүй ч тэд хүмүүс бид бие биендээ хэрхэн хандаж, үг үйлдлээрээ нэгнээ хэрхэн хуурч бас эелдэг сайхан зан гаргаж буйг ойлгон хүлээн авч, түүгээрээ хүмүүсийг дүгнэдэг байна.

Жэймс Андерсон докторын багийн “Сармагчин, ноходын тусламжтайгаар хийсэн хүний нийгмийн гуравдагч этгээдийн нийгмийн судалгаа”-г Neuroscience & Biobehavioral Reviews сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарт нийтэлжээ. Тэдний судалгаанд нохой нь бусад хүмүүст туслахаас татгалздаг, бусдад бүдүүлэг дээрэнгүй ханддаг, эсрэгээрээ эелддэг ханддаг хүмүүсийг мэдэрч, энэ байдлаа хэрхэн ашиглаж байгаа талаар дүгнэлт хийдэг гэнэ. Энэ нь амьтад ч гэсэн хүмүүс бидний нэгэн адил оюун ухаандаа боловсруулалт хийдэг гэдгийн жишээ болж буй юм.  Ноход  хүний анхаарал татах дохиог байнга дагаж мөрддөг гэдгийг эрдэмтэд онцолжээ. Ингэхдээ ноход  хүний үйлдэлд автоматаар дүгнэлт хийдэг үү эсвэл тухайн нөхцөл байдал бүрт гаргаж буй элдэв ааш аягыг нь шүүн дүгнэж байна уу гэдгийг нягтлан судалсан байна. Ингэхдээ нэгэн туршилт хийжээ. Нохойн эзэн нэгэн савыг нээж чадахгүй дүр эсгэн тусламж гуйх аж. Ноход яг эзэнд нь туслаж буй хүмүүст туслаж, харин туслахгүй байгаа нэгэнд ч өөр шиг нь зан гаргаж байжээ. Энэ нь үндсэндээ та нохой тэжээгчдэд заавал бие махбодийн гэлтгүй сэтгэл санаа, зан байдлын хувьд ч таагүй хандвал нохой нь та хоёрын харилцаанд ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгон дүгнэж, танд эзэнд нь хандсантай ижил хариу үзүүлнэ гэсэн үг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)