CNN-ий хөтлөгч Д.Трампыг минутад хоёр удаа “Арьсны үзэлтэй гахай” гэж хэлжээ

CNN телевизийн улстөрийн тоймч Ана Наварро өчигдөр шууд нэвтрүүлгийнхээ үеэр Ерөнхийлөгч Доналд Трампыг минутын дотор хоёр ч удаа “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй гахай” гэж доромжилжээ. MediaITE сонин түүний энэ үйлдлийг анзааран олон нийтэд хүргэсэн байна.

Ана Наварро “Д.Трампыг арьсны үзэлтэн гэж боддог хүмүүсийн тоонд намайг оруулчихаарай. Түүнийхээр бол Мексикчүүд алуурчин, хүчирхийлэгчид юм гэнэ. Арьсны үзэлтэй гахай” хэмээн хэлсэн гэнэ.

Д.Трамп өнгөрсөн сарын 25-ны өдөр Мексикийн хил рүү цэрэг илгээж хилийн хамгаалалтаа чангатгахаа мэдэгдсэн юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)