Тойм сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа. Энэ удаагийн дугаарт 2019 оны төсвийн төсөл дээр ажилласан УИХ-ын ажлын хэсэг Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасныг “Хойд хормойгоороо урд хормойгоо нөхлөө. Хойд хормойгоо юугаар нөхөх вэ” нийтлэлээр онцоллоо. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу ирэх оноос эхлэн Ирээдүйн өв санд төсвөөс мөнгө хуримтлуулж эхлэх юм. Үүний дагуу 2019 онд 553.1 тэрбумыг Ирээдүйн өв санд хийхээр төлөвлөсөн.

Хуульд заасны дагуу Ирээдүйн өв санд хуримтлуулж буй мөнгийг 2030 он хүртэл төсвийн зориулалтаар зарцуулахыг хориглосон. Гэвч төсвийн ажлын хэсэг уг хуульд өөрчлөлт оруулж санд хийхээр төлөвлөсөн мөнгийг улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтад зарцуулах санал гаргаад байгаа юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай. Мөн бусад улс орнууд баялгийн сангаа хэрхэн ашигладаг тухай “Баялгийн сан баталгаа юу, эрсдэл үү” нийтлэл, сүүлийн үед хөндөгдөж буй засаглалын хэлбэрийн талаар судлаачдын байр суурийг оролцуулсан “Парламентын засаглал ганхах уу” нийтлэлийг энэ удаагийн дугаараас унших боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)