Украин улс ОХУ-ыг Туркийн нисгэгчгүй онгоц ашиглаж ялна

Украины эрх баригчид Туркээс “Bayraktar TB2” нисгэгчгүй онгцо худалдаж авахаар сонирхож байна. Ерөнхийлөгч П.Порошенкогийн зөвлөх Юрий Бирюков Фэйсбүүк хуудсандаа энэ талаар мэдээлжээ. Тэрээр уг мэдээлэлдээ Ерөнхийлөгч П.Порошенко, Батлан хамгаалахын сайд Степан Полторак, “Укроборонпром” улсын үйлдвэрийн газрын тэргүүн Павел Букин болон бусад хүмүүс “Bayraktar TB2” нисгэгчгүй онгоцны өмнө зогсон авахуулсан гэрэл зургийг хавсаргасан байжээ.

Түүний мэдээлэл дор хүмүүс "Шинэ нисгэгчгүй онгоцтой болсноор бид ялалт байгуулах болно" гэх мэтээр бичсэн байна.

“Bayraktar TB2” нь нэг удаагийн цэнэглэлтээр бүтэн хоног идэвхитэй горимд ажиллах боломжтой, ашигтай зай нь найман км өндөр, 150 км хол, 55 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)