С.Одонтуяа АЭХ-ны тэргүүнээр улиран сонгогдлоо

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бүх шатны тэргүүнээ сонгох сонгуулийг явуулж дүнгээ гаргажээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа улиран сонгогджээ. Нийслэлийн АЭХ-ны тэргүүнээр Б.Пунсалмаа сонгогдсон байна. Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэн, нэг сарын турш Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр өртөөлөн ажилласан байна. Тэд өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй мянган км зам туулж, 30 мянган эмэгтэйн дуу хоолойг “Сэтгэлийн хүч” аянд нэгтгэж, санал бодлыг нь сонсчээ.

Ажилгүйдэл, ядуурал, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл, байгаль орчны асуудал, өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг олон асуудлыг уулзалтын үеэр эмэгтэйчүүд хөндсөн байна. Эмэгтэйчүүдийн хөндсөн асуудал, дэвшүүлсэн санал, санаачилгыг Ардчилсан намын дэргэдэх бодлогын зөвлөлд хүргүүлж, мөрийн хөтөлбөрт тусгуулан, ажил хэрэг болгохын төлөө эв нэгдлийг ханган ажиллахаа С.Одонтуяа, Б.Пунсалмаа нар илэрхийллээ. Түүнчлэн Ардчилсан эмэгтэйчүүд намаар хязгаарлагдахгүйгээр Монгол Улсын нийт охид, бүсгүйчүүдийн төлөө ажиллахаа илэрхийлжээ.  

Аймаг, дүүргүүдийн АЭХ-ны тэргүүнүүд 

Архангай-Ч.Отгонжаргал 

Баян-Өлгий-Е.Харлыгаш

Говь-Алтай- Л.Отгончимэг 

Дархан-Уул-Л.Ариунтуяа 

Орхон-Г.Цэнгэлмаа

Өмнөговь-Ж.Тунгалаг

Өвөрхангай-Д.Алтанцэцэг 

Сэлэнгэ-Д.Хандсүрэн 

Ховд-Б.Ариунтөмөр 

Хөвсгөл-Б.Баярмаа

Увс-Э.Одонтуяа 

Дорноговь-Д.Гантогтох

Дундговь-Н.Мэндсайхан 

Завхан-Б.Ариунаа 

Нийслэл 

Багахангай-Б.Золзаяа 

Баянгол-Н.Нинжбадгар

Багануур-Б.Сайнзаяа

Налайх-Д.Аззаяа

Сүхбаатар-Г.Түвшинжаргал

Сонгинохайрхан-О.Наранбат

Хан-Уул-Ш.Эрдэнэтуяа

Чингэлтэй-Н.Ундрах 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Ажилд амьдралд нь аз жаргал, амжилтын дээдийг ерөөе.

    0 0 Хариу бичих
  2. Bayr hurgie zuv hunee songojee amjilt darga mini

    0 0 Хариу бичих
  3. баяр хүргэе танд ихийг хийж бүтээгээрэй

    0 0 Хариу бичих
  4. Мундаг бүсгүйдээ амжилт илүү ихийг хийж бүтээгээрэй

    0 0 Хариу бичих
  5. Манай БГД ийнхэн ёстой азтай шүү ийм сайхан даргатай тэгээд эмэгтэй , амжилт хүсье, дүүргээ улас сайхан болгоцгооё хамтдаа

    0 0 Хариу бичих
  6. Баяр хүргэж, амжилт хүсэе. Орон нутгийн АЭХолбооны гишүүдээ анхаарч үзээрэй. Тэдэнд тулгамдсан асуудал маш их байдаг. Хөдөө орон нутаг гээд орхигдуулж болохгүй байхаа. Та анхааралдаа авч ажиллаарай. Баярлалаа.

    0 0 Хариу бичих
  7. Ulam erch huchteigee ih zuiliig hiigeerei Tand bayr hurgej Amjilt husie

    0 0 Хариу бичих
  8. Нутгийн минь эмэгтэй мундаг шүү их амжилт хүсье төр засаг минь өөрчлөгдөхөд таны оролцоо их шүү танаас хүмүүс их зүйлийг хүлээж байгаа шүү та манлайлагч...

    0 0 Хариу бичих
  9. С.Одонтуяа даргадаа улам их амжилт хүсэе.

    0 0 Хариу бичих
  10. Одонтуяа гуай тэр ийм балай юм хийж явахаар тэр хороололын явган хүний замаа янзлаж өгөхгүй юм уу явах газар ч байхгүй амьд явах баталгаа алга даа

    0 0 Хариу бичих
  11. Нарантуяа арай ийм одой ч биш ээ. Энэ зургийг фотошопдсон байна. Нарантуяаг тусад нь 20% zoom-дээд буцаагаад зурганд шигтгэж. Хүнийг ингэж доромжилж болох уу?

    1 0 Хариу бичих
  12. Ардчилсэн эмэгтэйчүүдийн холбооны тухай энэ мэдээ нь хуучны ҮНЭН сонинд нийтлэгддэг байсан коммунист дарга нарын хөдөө орон нутгаар явж улс орны цагийн байдлыг ажиглан явж ирсэн мэдээтэй усны дусал адил уншигдаж байх чинь, хэ хэ хэ. За тэр ч яахав. Коммунист эмэгтэйчүүдийн эсвэл Ардчилсан бус эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг болов уу? Энэ зураг дээрх нөхдүүдтэй санаа бодол нэг бус хүмүүс юу гэдэг нэртэй холбоонд багтдаг бол?

    0 0 Хариу бичих