Хоёр Солонгос 2020 оны олимпод нэг баг болон оролцож, 2032 оны олимпийг хамтарч зохион байгуулахаар өрсөлдөнө

БНСУ, БНАСАУ-ын баг тамирчид Токио 2020 зуны олимпийн наадамд нэг баг болж ородлцохоор болжээ. Түүгээр зогсохгүй, 2032 оны олимпийн наадмыг хамтарч зохион байгуулахаар нэрээ дэвшүүлэх гэнэ. CNN агентлаг энэ талаар мэдээллээ.

Хоёр улсын төлөөлөгчид өнөөдөр уулзалдсан бөгөөд уг уулзалтаас дээрх тохиролцоонд хүрсэн юм байна. Энэ жилийн тухайд, Германд болох гандболын ДАШТ-д хамтарсан баг оролцуулахаар болсон байна.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)