У.Руни, З.Ибрахимович нар MLS-ийн оны шилдэгт нэр дэвшлээ

Хойд Америкийн хөлбөмбөгийн лиг МЛС-ийн /Major league soccer/-ийн оны шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшсэн хөлбөмбөгчдийн нэрс тодорчээ.

Оны шилдгийн шилдэг тоглогчийн шагналд энэ жил  “Лос-Анжелес Гэлакси” багийн довтлогч Златан Ибрахимович, “Ди Си Юнайтед” багийн довтлогч Уэйн Руни, “Лос-Анджелес” багийн довтлогч Карлос Вела, “Атланта Юнайтед” багийн хагас хамгаалагч Мигель Альмирон, довтлогч Жозеф Мартинес нар нэр дэвшсэн байна. З.Ибрахимович, У.Руни, К.Вела нар мөн “Оны шилдэг шинэ тоглогч” шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. МЛС хүнд гэмтлээс эргэн ирээд сайн тоглосон тоглогчид мөн тусгайлан шагнал өгдөг бөгөөд энэ шагналд Златан ибрахимович нэр дэвшсэн байна.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)