Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд нэгэн иргэн архины хордлогод орж, нас барсан хэрэг гарчээ. Талийгаач нь тус сумын харьяат бөгөөд 46 настай, эрэгтэй С гэгч байжээ. Одоогоор уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Мөн хилээр хууль бусаар оруулж ирсэн зөвшөөрөлгүй архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн энэ сарын 25-нд БГД-ийн есдүгээр хороонд байрлах нэгэн зочид буудалд “Хүн гуяндаа хутгалуулчихлаа” гэх дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Мэдээллийг авч шалгахад, БЗД-ийн 27 дугаар хорооны иргэн 40 настай эрэгтэй Ш-ийг хамт архи ууж байсан танил нь  гуянд нь хоёр удаа хутгалсан байжээ. Уг хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Мөн хилээр хууль бусаар оруулж ирсэн зөвшөөрөлгүй архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.