Ашиг сонирхлын зөрчил гаргасан нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналыг НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргалаа. Тус намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод энэ тухай албан бичгээр өнөөдөр хандсан байна.
Нэр бүхий гишүүд нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн компанидаа зээл авсан, авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллагад өндөр хүүтэй байршуулсан мэдээлэл байгаа тул ийнхүү УИХ-ын Ес зүйн хороогоор хуралдуулж УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхийг шаардаж байгаагаа уг албан бичигт илэрхийлжээ.
