“Mongolia’s next top model-2” шоу ням гариг бүрийн 21.00 цагт үзэгчидтэй уулзана

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэлэг дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал аравдугаар сарын 6-наас Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу хийгдэж буй энэхүү нэвтрүүлэг Боловсрол телевизээр бямба гариг бүрд хүрч байсан бол дөрөв дэх дугаараас эхлэн ням гариг бүрийн 21.00 цагаас гарахаар болсныг дуулгая.

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн багийнхан олон улсын стандартад нийцсэн хамгийн өндөр зэрэглэлийн уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзаж байгаа бөгөөд шоу нэвтрүүлгийн  хоёрдугаар  улирлыг топ модель Нора Дагва, топ модель Э.Одгэрэл, топ модель Э.Энхболд нар шүүж байгаа. 

400 гаруй хүнээс шалгарсан 22 оролцогч анхны дугаарт өрсөлдсөн бол гурван нэвтрүүлгийн дараа шилдэг 14 оролцогч тунаж үлдээд байна.

Тэдний аялал хаашаа хэрхэн үргэлжлэхийг энэ сарын 28-ны Ням гаригт 21.00 цагт Боловсрол телевизээр хүлээн авч үзээрэй.

“Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлэг цаашдаа ням гариг бүрийн 21.00 цагт үзэгчдэд хүрнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. today garah yum uu

    0 0 Хариу бичих
  2. Nuhuj vzeh gheer bolohgv bn

    1 0 Хариу бичих