1 км зайд 19 хотхон, хороолол

Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг км-т” цуврал сурвалжлагаа уншигч танд хүргэхээр зорьж байгаа билээ. Эхний дугаартаа бид  Баянзүрх дүүргийн 7, 8 дугаар хороо буюу Зүүн дөрвөн замын уулзвараас Сансрын аюулгүйн тойрог хүртэлх нэг км замд хэчнээн ломбард үйл ажиллагаа явуулж байгааг тодруулсан.

Энэ удаад Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Home Plaza" дэлгүүрийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх нэг км замд хэчнээн орон сууцны хотхон байрлаж байгааг сурвалжиллаа.

Үндэсний компаниуд 2000 оноос барилгын салбарт хүч төрөн орж ирсэнтэй зэрэгцэн хотхон, хороолол, цогцолбор, town, apartment, residence , village, garden гэх гоё, чамин тодотголтой барилгууд олноор сүндэрлэн боссон.

Бидний зорин очсон Хүннүгийн гудамжны хоёр талд нийтдээ 19 хотхон, хороолол, apartment, residence , village байх аж. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь Баян Монгол, Дүнжингарав, Олимп хотхонууд. Олимп хотхон гэхэд л Олимп Плаза гэх барилгатай. Нэр нэгтэй ч статус өөр мэт олон барилга, орон сууц энэ гудамжинд байрлана. Дээрх 19 хотхон, хорооллоос 3 байгууламжид барилгын ажил явагдаж байсан юм. Түүнчлэн Emerald residence, Crystal Town, Santo, Time Tower гэх газруудад өргөтгөл, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа.

-Хотхон, таун хорооллын эрх зүйн зохицуулалт байхгүй-

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас хотхон, хорооллын статусыг хэрхэн тогтоодог талаар тодрууллаа.

-Хороолол, хотхоны стандартыг хэрхэн тогтоодог вэ?

-Хотын ерөнхий төлөвлөгөөг баримтлан хорооллын зохион байгуулалтыг хийдэг. 2013 онд УИХ-аар батлагдсан Улаанбаатарын зургаа дахь ерөнхий төлөвлөгөөнд нийтдээ 47 нэгж хороолол байхаар тусгаж, хил хязгаарыг нь тогтоож өгсөн. Эрх зүйн орчинд хоёр байшин баривал хотхон болно гэсэн зохицуулалт байхгүй.

-Хүннүгийн гудамжид байрлах хороолол, хотхонууд хэддүгээр нэгж хороололд багтдаг бол?

-Тэр хэсэг газарт байрлах хороолол, хотхонууд 13 дугаар нэгж хороололд багтдаг. 13 дугаар нэгж хороолол нь нийтдээ 252 га-г хамарсан буюу Зүүн дөрвөн замаас хотын төв, ГХЯ, урагшаа цэцэрлэгт хүрээлэн хүртэлх том орон зайг хамардаг.

-Шинээр баригдаж байгаа барилга, орон сууцанд ямар шалгуураар нэршил өгч байгаа вэ?

-Одоо мөрдөгдөж байгаа Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын нормоор 250 га нутаг дэвсгэрт төлөвлөлт хийх бол хорооллын хэмжээ болно гэж заасан. 2004 онд зохиогдсон энэ дүрмийг шинэчлэх шаардлагатай.

Одоогоор ихэвчлэн газар болон барилгын зориулалт иргэний нэрээр явж байгаа. Нэр өгөх бол цэвэр тухайн барилгын эзэмшигч, ашиглагчийн хүсэл, сонирхлын асуудал.Зарим талаар тухайн байгууллага, иргэний маркетинг, менежменттэй ч холбоотой байх. Харин хаягаа байршуулах нь барилга дээр тавигдах тусгай дүрэм, журмын дагуу явж байгаа.

Бидний сурвалжлага бэлтгэсэн Хүннүгийн гудамжны нэг км замд байрлах хотхон, хорооллууд орон сууцны төвлөрсөн цэгцтэй хэсэгт тооцогдоно. Гэхдээ хуучин хороолол дунд нэг хоёр барилга, байшин босгоод л гадаадаар хотхон, town хэмээн нэрийдсэн нь олон. Нийслэлчүүд ч тэр бүр хотхон, хорооллын нэрийг ялгаж мэдэхгүй будилах нь их.

Гоё ганган нэр шигээ гаднаа автомашины зогсоолгүй, орох гарах гарцгүй, хүүхдийн талбайн талаар дурсаад ч хэрэггүй хотхон, хорооллыг цэгцлэх цаг нэгэнт болсныг холбогдох албаныхан анхааралдаа авах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Гоё гоё нэртэй супер хороолол шиг ч тетрис риг шамбаарсан

    0 0 Хариу бичих
  2. Битгий гуцоо муусайн гуйлагчид.Орк царайлаад явж бай.

    0 0 Хариу бичих
  3. hongkong macau shg ym bolj bna hong kong ch ingj shagvaaralduulahgui dee. mongo buhniig shiidej bna hot tolovloltiig ch gsen

    0 0 Хариу бичих
  4. Хот төлөвлөлт гэж огт байхгүйтэй адил.Уг нь баахан төрийн албан хаагч хот төлөвлөлт хийдэг гэж цалин аваад л сууж байна.Хот ямар ч замбараагүй.2 байшин заримдаа олон орцтой ганц байшинг ч хотхон гэчихнэ.Нөгөө хотхонд нь сургууль цэцэрлэг огт үгүй.Хотын гудамж талбай нэр хаяг мэр сэр зүүсэн.хот замбармаа алгаа

    0 0 Хариу бичих
  5. нийслэлийн хот төлөвлөлтийн газар гэж байдаг байсныг сая л мэдлээ. Энэ хот ямар ч төлөвлөгөөгүй юм байх л гэж бодож байсан шдэ. Тэгвэл эдгээр хүмүүс ажлаа яаж хийсэн бэ гэдгийг 25, 26-р хорооны хотхон барилгуудыг харахад андашгүй шдээ. Наад 2 хороо чинь тус тусдаа бараг ямар нэгэн аймгаас олон хүн амтай байхаа. Харин байшин барилгын нягтрал нь юун Хонг Конг, Сингапур.. тэд нар ч хүртэл атаархмаар эвлүүлээд барьчихсан. Аргагүй тетрис тоглож өссөн гэмээр л байдгийн.

    0 0 Хариу бичих
  6. Тэр дүүрэг тийм кодтой будгаарл орон сууцны барилга будна гээд заагаад өгдөгсөн бол бас энэ байшигийн дугаарыг нэг цэгцэлж болдоггүй юм байхдаа

    0 0 Хариу бичих
  7. edgeer horoolol nertei shavaasuud tun udakhgui yaduuchuudiin horoolol gemt hergiin uurkhai bolokh bii

    0 0 Хариу бичих
    • Хуцаарай чи.Чам шиг юм хүсээд ч энд амьдрахгүй

      0 0
  8. Hvn amiig n tootsood. Hot suuringiin norm durmeer heden huhdin surguli tsetserleg emneleg heden m2 zadgai talbai. Heden aild heden gadaa zogsool bh ystoi gd buren guitsed medeelel beltgemer ym

    0 0 Хариу бичих
  9. Энэ их өндөр хотхрн нэртэй байшингууд дэндүү шигүү, нүүр нүүрээ харсан,тоглоомын талбай нь нэр төдий ,сургууль цэцэрлэгийн тухай нэг ч байхгүй,машинууд нь тетрес тоглоом тоглож байгаа юм шиг юм болж зай завсар олж авна,явган хүнийй зам нэр төдий,шавсан тулсан хороололууд боссоор

    0 0 Хариу бичих