"MNTM-2": Оролцогчдын эрс өөрчлөлт

Боловсрол телевизээр бямба гариг бүрт гарч байгаа "Mongolia’s Next Top Model" нэвтрүүлгийн гурав дахь дугаар үзэгчдэд хүрсэн.Эхний  хоёр даваагаа давсан 14 оролцогч энэ удаад илүү хүнд шалгууртай нүүр тулгарсан.  Учир нь олон улсын форматын дагуу шоуны гурав дахь дугаар бүхэн оролцогчдод өөрчлөлт авчирдаг. Өөрөөр хэлбэл гадаад дүр төрхөө бүрэн өөрчилнө гэсэн үг. Нэвтрүүлгийн шүүгч, мэргэжлийн стилист, үсчид хэлэлцэж тогтсоны дагуу 14 охины гадаад дүр төрхийг өөрчиллөө. Өөрчлөлт хүн бүр дээр харилцан адилгүй байлаа. Зарим оролцогчийн үсийг багахан тайрч, натурал өнгөөр будсан бол заримынх нь үсийг цайруулж, улаанаар будаж, халимаг болгосон юм. 14 оролцогчоос Б.Анужин, Б.Цэцэгсайхан, Янсанова Бэлигма, Э.Одонтунгалаг, Н.Мишээл нар томоохон өөрчлөлтийг хийсэн юм.  Одоо охид шинэ өнгө төрхдөө дасаж,  илүү амилуулж өөрийн болгоно. Гэхдээ нэвтрүүлэгт цаашид үлдье гэж бодож байвал өөрийнхөө мөн чанарыг ч өөрчлөх шаардлагатай байдаг. Алхам тутамд суралцаж, хичээж, өмнөхөөсөө илүү туршлага хуримтлуулахын төлөө тэмцэхгүй бол хэзээ ч гэртээ харьж мэднэ. Тиймээс тэд өөрчлөлтөд үргэлж бэлэн байх хэрэгтэй.


                                                                                                                                     -Дансаранова Алина-

                                                                                                                                                            -Б.Анужин-

                                                                                                                                     -Ч.Чамин-Эрдэнэ- 
Сорилын хувьд оролцогчид бие галбираа зөв гаргаж, шинэ дүр төрхөө тэрхүү зурганд шингээх даалгавар авсан. Даалгаврыг Ч.Чамин-Эрдэнэ, Дансаранова Алина, Б.Анужин гурав сайн гүйцэтгэж, сорилын ялагчаар Ч.Чамин-Эрдэнэ тодрон "Labellamafia" брэндийн хослолыг бэлгэнд авсан юм. Харин А.Оюунсувд, Ө.Анулан, С.Батханд гуравт гэр бүлийнхэнтэй утсаар ярих эрх олгосон.

Үндсэн зураг авалтын тухайд оролцогчид "Labellamafia" спорт хувцасны брэндийн зураг авалтад оролцсон.Тэд үндсэн зураг авалтыг боксын ринг дээр хосоороо хийж, багаар ажиллах чадвараа давхар шалгуулсан юм.
Дансаранова Алина, Ч.Чамин-Эрдэнэ


Б.Цэцэгсайхан, Б.Цэцэгмаа


Ө.Анулан, Н.Бадмаараг


Янсанова Бэлигма, Т.Агру


Н.Мишээл, Э.Одонтунгалаг


З.Гоёхон, С.Батханд


А.Оюунсувд, Анужин нар нэг баг болсон.


Шилдэг зургийн эзнээр Дансаранова Алина шалгарч, оролцогч Ө.Анулан шоуг орхин гэртээ харилаа.
Шүүгчид хамгийн залуу оролцогч Ө.Ануланг явцын дунд өсөх, дэвших боломжтой гэж харж байсан боловч харамсалтай нь хүлээлтэд хүрээгүй.

Үлдсэн 13 охин аялалд гарах болно. Чухам хаа хүрэх нь тодорхойгүй. Гэхдээ нэвтрүүлгийн дараагийн дугаараас оролцогчид хаашаа аялсныг мэдэх боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)