MNTM-2:Өрсөлдөөн дөнгөж эхэлж байна

Боловсрол телевизээр бямба гариг бүрт үзэгчдэд хүрч байгаа "Mongolia’s Next Top Model" нэвтрүүлгийн эхний дугаарт 22 оролцогчоос шилдэг 16 нь шалгарч үлдсэн. Эхний даваагаа давсан оролцогчид илүү хүнд шалгууртай нүүр тулгарч эхэллээ.

Шоу нэвтрүүлгийн өрсөлдөөн улам ширүүсч байгааг өнгөрсөн амралтын өдөр гарсан хоёр дахь дугаарын үйл явдал батлан харууллаа. Учир нь энэ дугаарт хоёр оролцогч нэвтрүүлгийг орхин гэртээ харьсан юм.

ӨМӨЗО-оос оролцож буй оролцогч Ё.Удвалын хувьд уснаас айх айдастайгаа нүүр тулах хүндхэн сорилтыг давж чадсангүй. Нэвтрүүлгийн үндсэн зураг авалт нь охидыг гэртээ харих эсэхийг шийддэг чухал хэсэг. Шүүгчид түүнд загварын салбар хатуу, тэсвэр хатуужилтай байхыг сануулж  гэртээ харих шийдвэр гаргасан юм. Харин оролцогч М.Тэргэлийн хувьд 15 оролцогч дундаас шигшигдэж, нэвтрүүлгийг орхилоо. 

Ийнхүү 14 оролцогч нэвтрүүлэгт үлдлээ. Гэхдээ сорилт үүгээр дуусахгүй. Долоо хоног бүр хамгийн муу байсан оролцогч гэртээ харьсаар цорын ганц нэг л оролцогч тунаж үлдэх учиртай. 

Тэрхүү ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, дэлхийн загварын нийслэл Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхийн эзэн болно.  Парис, Миланы загварын тайзан дээр алхана гэдэг зөвхөн чадварлаг, мэргэжлийн моделийн хүрч чадах зогсоол гэж хэлж болно. Харин  “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн өрсөлдөөнд шилдэг нь байж чадсан хүн л энэ зогсоолд илүү ойртох юм.

Хоёр дахь дугаарт шилдгээр шалгарч үлдсэн 14 оролцогчийг танилцуулья.

Энэ долоо хоногийн шилдэг оролцогчоор Б.Цэцэгсайхан тодорсон. 

Э.Одонтунгалаг

Б.Анужин

Дансаранова Алина

 

Н.Бадмаараг

З.Гоёхон

 

Ч.Чамин-Эрдэнэ

 

Янсанова Билэгма

С.Батханд

Б.Цэцэгмаа

Ө.Анулан

А.Оюунсувд

Н.Мишээл

Т.Агру

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ChaminErdene turuuleh yum bna. bugded in amjilt husey

    0 0 Хариу бичих